2021年6月5日土曜日

Ээжийг ажиллуулах заавар

Нэг хөөрхөн ном. Унших болсон шалтгаан: 5 сард үзсэн жүжигтэй холбоотой. Уг жүжиг нь энэ номоор хийсэн байсан. Япон хэлтэй ээжүүд уншиж үзээрэй. За аавууд ч гэсэн уншиж болно шүү дээ. Хэ хэ. 

 Агуулга нь их хөөрхөн, хүнд хэцүү ханз ганц ч байхгүй тул хурдан уншаад дууссан. Жүжгийг нь үзчихсэн байсан болохоор жүжигчдийн нүүр царайг нүдэндээ дахин нэг тодруулж байгаад л дуусгасан. 

Эсрэгээрээ ханзаар бичих үгнүүдийг хирагана-гаар бичсэн байх чинь эвгүй юм билээ. Урдах хойдох үгтэйгээ нийлүүлж уншчих гээд. 

Япон хэл мэддэггүй хүмүүс минь ээ? Гайхаж магад. Учир нь энэ япон хэл чинь үг хооронд зай авдаггүй, үргэлжлүүлээд, угсруулаад биччихдэг юм. 

Ханз, хаалт, таслал зэргээр нь ялгаж салгаж уншиж ойлгоно шүү дээ. Хо хо. 

Агуулгын хувьд, бага сургуулийн 4 ангийн нэг хүү ээжийгээ хэрхэн уурлуулахгүй, аашлуулахгүй байх талаар бодно. Ээж бол яг л над шиг юм билээ. 

"Хурдал, хурдал", "хурдан, хурдан", "гялс, гялс", "хийх ёстой зүйлээ эхэнд нь, хиймээр байгаа зүйлээ дараагаар нь", "даалгавраа хий, даалгавраа хийсэн үү?" өөр чинь юу билээ? 

Урсгаж өгдөг ээж. Унших явцад яг л би өөрийнхөө тухай уншаад байсан шөө. Ккк. 

Тэгээд хүү ээжийгээ хэрхэн ажиллуулах? нэг ёсондоо хэрхэн аргандаа оруулах тухай заавар?, гарын авлага гэх зүйлийг зохиож бичнэ. Яг л цахилгаан барааны ажиллуулах заавар шиг. 

Угаасаа гэрийнхээ цахилгаан барааны заавраас хамгийн нимгэн байсныг нь сонгож уншаад, дуурайж бичнэ. 

За тэгээд л "хэрхэн даалгавраа хий гэж үглэхгүй байлгах уу?", "хэрхэн дуртай хоолыг нь хийж өгдөг байлгах уу?" гэх мэтээр бодож тунгаан бичнэ дээ. 

Төгсгөлд нь тухайн дэвтрийг нь ээж нь аль уже олоод уншчихсан, "Осолтой этгээдээс болгоомжил" гээд биччихсэн байх нь тэрээ. Ккк

Уншмаар санагдав уу? Хи хи. За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿