Сүүлийн үеийн хамгийн их тандалт авсан зургаа оруулах уу? Тандалт гэчихжээ бас. Хо хо.
Суугуул нутагт минь Тайванийн хан боргоцой зарагдаад. Ганц нэг найз нөхөд, танилууд худалдаж авч идсэн ууснаа инста, нүүрном зэрэгтээ оруулаад. Монгол хүн би яаж дутахав.
Тайвань хан боргоцой идэж хүн болсноо зарлаж энэ тэр. Хэ хэ.
Авсан эхний өдрөө хөргөгчиндөө хийж сайхан хөргөсөн. Маргааш нь хань ижлээрээ хэрчүүлж байгаад л идлээ. Хажууд нь бас дарс марсаа тавьчихсаан.
Гэснээс ийм арилгаж, хэрчих гэсэн жимснүүдээ хань ижлээрээ арилгуулна, хэрчүүлнэ. Би өөрөө чаддаггүй гэхгүй юу. Хо хо. Тоглосон юм аа, аав нь гоё хэрчиж өгөөд л хайр нь хажууд нь талимаараад л, зулзагууд нь аав мундаг гэж хөөрөөд л.
Гэр бүлийн аз жаргал биз дээ? Ажил ажил гээд оройхон ирдэг аав нь ээжид нь туслаад, хайрлаад байгааг харах нь зулзагуудынх нь жаргал бөлгөө.
Амтын хувьд бусад орных?-с нэг их ялгагдаагүй. Гоц гойд амт бол байгаагүй. Миний хувийн зүгээс гэвэл хэт нялуун биш аятайхан санагдсан. Гэрийнхэн харин чихэрлэг амт нь дутуу байна гэлээ. Дахиж авахгүй, зүгээр л авдгаа аваарай гэсэн. Ойлголоо, хайрууд минь. Хань ижил, зулзагуудынхаа төлөө "За" гэж хэлье.
За яагаад их тандалт авсан гэхээр, чавганыхаа дарсанд байсан юм аа. Энэ жил шинээр жүүс, дарс хийх санаатай, хэдэн өдөр л зууралдав. Дараа өнгөтөөр бичимз.
Тэгсэн жоороо ухаж байгаад 8 литрийн том шилтэй, 2018 онд дарсан чавганы дарс олоод оо. Бөөн баяр хөөр болно биз дээ? Энэ чинь одоо.
Нэг хошин шог дээр нэг нөхөр архи олоод ч билүү баярлаад байдаг шиг л зүйл болов. Ууж султгаагүй л байна л даа.
Наана нь харагдаж байгаа Болор шилтэй улаан виногоо дуусгаж байгаад чавга руугаа дайрна. Ккк.
Тэгээд л энд ирээд чавганы дарс ууж байсан найз нөхөд, ах дүү амраг садан гээд хүмүүсийнхээ арааных нь шүлсийг гоожуулааский. Хөл хориотой үеэр зураг оруулсан бол ч бут авсаан авсан.
За муу хүн юм болохоороо ууж идсэнээ гайхуулчихлаа. СБА шүү дээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿