Баасан ахын төрсөн өдрийн оройноос том том ширхэгтэй цас малгайлсан. Маргааш өглөө нь гарахад рамаанчик байсан.
Хань ижлээ дагуулаад эмнэлэг орсон, хөтлөлцөж алхаагүй ч рамаанчик байсан. Цас бол цас...
Зураг оруулав.
Гарч ирээд машиндаа суух гэж бөөн юм болно. Цасаа арилгана.Хөвөн зөөлөн цасан ширхэг гэж дуулдаг даа. Энд болохоор усархаг, хатуу цас орно.
Модод их гоё харагддаг. Зарим нь зайрмаг шиг харагддаг. Хэ хэ. Өөрийн эрхгүй гар ухаалаг утас руугаа явдаг.
Хайрын тухай дуунуудад дуучин нь цастай модны дор зогсоод л модоо сэгсрэхээр дээрээс нь цас будраад л...
Нэг тиймэрхүү агуулгатай клипүүд их байдаг тийм ээ?
Хань ижилтэйгээ тэгж дуулаад, мод сэгсрүүлээд, цас миний толгой дээрээс будраад л гэж клип хиймээр л байсан.
Даанч өнөөх маань нэг юм босоод алхаж байна. Дунд зулзага шоолж харагдсан, таягтай өвөө шиг гээд. Ккк.
Хотын гудам нэг иймэрхүү. Явган хүний зам гэж алхахад хэцүү, яг л төрөлх Улаанбаатарын явган хүний замгүй гудамж шиг, ийм нарийхан жимээр алхах гэж хөл нэлээд цуцсан гэж байгаа.
Гарчихаад ирсэн чинь зулзагууд минь нэг ийм бүтээлтэй угтсан. Толгой дээрх үсийг нь би таллаад дарчихаж ээ. Уучлаарай.
Олаф гэж дүү нь захиалж, эгч нь хийж өгдөг. Лууванг дүү нь барьж ирдэг. Хамтын бүтээл, хамгаас хөөрхөн нь...
Амралтын өдөр нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿