2022年5月25日水曜日

Өдрөөр

Өдрөөр өсөж буй нэг хүн байна. Өмнөх өдөр нь чаддаггүй байсан зүйлээ чаддаг болоод л явж байна.

Албанаасаа тараад гадаа тоглох гэж уурладаг болсон. Ээж болохоор арын ажил бодогдоод, аль болох л гэр лүүгээ яарна. Гэхдээ гэрт байхаар зурагт үзэх гээд байдаг болохоор нь гадаа байлгачих санаатай.

Ингэж гарч авирч чаддаггүй байсан, чаддаг болсон. Хөлөө яаж зөөхөө мэддэг болсон байна лээ. 

Үүний залгаа гулсуур байдаг юм. Гулсаж чадахгүй, одоогоор. Гараа хамт гулсуулаад явахаа мэдэхгүй, хойшоо хэвтчихээд байгаа. Нэг удаа гулсаад дуусахдаа нуруугаа нэг цохиж өгснөөс хойш айгаад байгаа.

Ээждээ аягалж өгсөн кофе. Коопэ гэж ирээд л өгнө. Ширээн дээр минь 7 хонож байгаа. Асгаж болохгүй гэсэн. Уучихсан шүү дээ гэхээр үгүй ээ гэж уурлаад, тэгснээ уу гэж дахин дахин уулгаад. 

Айл гэр болж тоглох их сайн гэсэн. Хөгжиж байгаа шүү гэж бодоод ээж ихээхэн тэвчээр зааж байгаа. Түүнээс ч заримдаа хэт их коопэ аягалж өгөөд байх юм. Хэ хэ.

Нэг л мэдэхэд дэнхийчихээд, найзууд гээд гүйдэг болчихно доо гэж бодоод л...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年5月24日火曜日

Зугаалсан нь 3

Мөлжүүртэй газар байна уу? Хэ хэ. Явцын дунд иймэрхүү хүүхдийг баясгах, саатуулчих хөөрхөн хөөрхөн тоглоом байсан. 

Дунд зулзага баруун гар нь шохойтой хэрнээ л зарим нэг тоглоом дээр нь авирч харагдсан. Гараа хөндчихөв өө гэж би сануулаастай.

Турник. Гинжтэй болохоор хөдлөөд нэлээд авъяас шаардах юм билээ. Хөдөлгөөнтэй банди нарт зүгээр санагдсан. Багыгаа жаахан томрохоор нь зүүгдүүлнэ ээ. Өндөр болог хэхэ.

Энэ их хөөрхөн. Надтай чацуу, жаахан л өндөр моднууд. Ингээд засчихсан. Төөрдөг байшин шиг. Эгч нь түрүүлээд явчихсан, бага бид хоёр төөрч нэлээд алхсан.

Дунд зулзага сүүлдээ бидэнд газарчилсан. Хэ хэ. Өндрөөс хараад баруун яв, зүүн эргэ гэх мэт. Модон тавцан байдаг юм билээ. Нэг гарах гарцны аманд. Нөгөө гарц нь доошоо өргөн талбай руу гардаг. 

Нэг иймэрхүү хөөрхөн хүрээлэн? байлаа. Хотын паркаас том санагдсан шүү хэмжээний хувьд. Япондоо хүн ам хамгийн цөөтэй, төсөв хөрөнгө муутай муж гэхэд л...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年5月23日月曜日

Зугаалсан нь 2

Усан оргилуур олсон гэсэн дээ. Тэр хэсгийг дээш өгсөөд явахад доорх зураг дээрх дүр зураг үргэлжилнэ. Жаахан өгсүүр газар, наддаа бол хөөрхөн хөдөлгөөн болсон шүү.

Энэ бөөрөнхий чулууг нь дамжиж гүйж харайгаад байсан. Дүү нь дуурайх гээд чадахгүй, араас нь орилоод л үлдэнэ. Тэгснээ уйлна. Эгч нь хөөрхий буцаж ирээд л хөтлөөд явна. Хэ хэ. 

Бага байхад дүү дагах ч ядаргаатай байдаг байсан тийм ээ? Ккк

Энэ бас дажгүй юм билээ. Байгалын дуу чимээ чихэнд чимэгтэй гэж. Хотын, машины дуунаас лав дээр. Нас явах тусам байгаль руугаа тэмүүлдэг гэж хичнээн үнэн юм бэ? Ооё. Хөгжшин хүн шиг л авлаа. 

Гэхдээ бидний үеийг галавын үе энэ тэр байсан билүү? Юу билээ?

Модноос гарахаар ийм сайхан зүлэгт талбайтай. Энд нь хүмүүс жижиг майхан энэ тэрээ зоогоод, дэвсгэрээ дэвсээд унтах нь унтаад, багачуудтайгаа тоглох нь тоглож харагдсан. 

Хань ижлийн оронд унтмаар байсан ч хөдөлгөөний дутагдалтайгаа мэддэг болохоор албаар алхсан шүү. Хи хи. 

Сүхбаатарын талбай дээрх хиймэл зүлгийг хараад, түүн дээр нь налайж хэвтэх элэг нэгтнийгээ хараад үнэхээр өрөвдсөн шүү. Хотынхон бид ногоон байгууламжаар үнэхээр гачигдаж байна дөө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年5月22日日曜日

Зугаалсан нь

Гэрээрээ зугаалсан зураг. Ойрхоон ойрхон. Олон жилийн өмнө очиж монголчуудаараа очиж хуушуур идэцгээж байлаа. Одоо ихэнхийг нь блоклоод хаясан. Ха ха. 

Тэгэхэд цааш нь явж нүхлээгүй байсан юм. Тэрүүхэндээ л сууж байгаад тарцгаасан. Энэ удаад гэрээрээ л очсон болохоор, хоёр зулзагатайгаа явж нүхлэв.

Хань ижил зүлгэн дээр хэвтэнгүүтээ унтаад өгсөн. Ха ха.

Хар халуунд очиж байхаар тохиролцов. Хүүхдүүд сэрүүцээд, усаар тоглоход тохиромжтой санагдсан. Зулзагууд нүд нь гялалзаад ирж байна лээ шүү. Тэр өдөр сэрүүхэн байсан болохоор зуны халуун өдөр ирнэ ээ гэж ам тангараг өгөв.

Усан оргилуурыг дээшээ өгсөөд явахаар ийм ногоон байгууламж үргэлжилнэ. Атаархмаар аа, гайхмаар аа л болно. Багадаа тоглодог байсан паркийн тухай асуудал давхцаад тэр байх. 

Хамгийн хүн ам цөөтэй, жижигхэн аймаг гээд боддоо. Мөн арлын жижигхэн орон, манайхаас хүн ам нь ч их юм байж ийм ногоон байгууламж их таарна гээд бодохоор...

Мод цэцэг харж баясангаа алхаад байхаар шийдсэн, амжих байгаа би. Өөрөө өөртөө амжилт хүсье. Түр баяртай.

2022年5月21日土曜日

Айл гэр

Ойрын хэдэн жил айл гэр болж тоглоогүй байсан юм. Охид томроод, тэгж айл гэр болж тоглох хөг нь өнгөрчээ гэж бодож байсан чинь...

Бүстэй хүүхэд ч бас айл гэр болж тоглодог юм байна шүү. Хи хи. 

Хотынхоо "Инээд хөөр" өргөөнд очиж тоглоод. Бидэн гурав. Аав ажилтай. Дунд зулзага хоёр найзтайгаа хамт ирсэн болохоор бид хоёрыг тоохгүй. Охидын шивнээ болоод, хаа ч яваан бүү мэд болсон. 

Осолдохгүй л энэ өргөөн дотор байх нь байгаа. 

Тэгсэн гал тогооны өрөө олоод авлаа. Модон хөргөгчтэй, бүх тоглоом нь модон. Өргөөнөөс гартлаа л тогоо шанагатай зууралдлаа. Би өмнөөс нь ядраад байдаг. Ккк.

Аавыгаа дуурайсан элбэг дэлбэг ширээ зассан өнөөх маань. Манай хүний нэг авуу чанар гэх үү? Сул чанар гэх үү? Зочин ирэхээр идэж барахааргүй хоол унд хийх дуртай. 

Заримдаа тэр нь үлдээд, мууддаг, муудахаар нь хаядаг болохоор би бол тааруулчих санаатай үзэж тарна.Хи хи. 

Хоолны дараах амттантай шүү, болоогүй ээ. Хөөрөн байна уу? Энэ нь голоороо хоёр хуваагдана. Хоолны дараагаар ямар нэгэн амттан иддэг гэж мэддэг. Хо хо. 

Мэдээж иймэрхүү амттан аль болох идэхгүйг хичээдэг шүү. Хоол болгоны дараагаар ингээд л бялуу иддэг гээдд ойлгочихов оо. 

Угтаа жимс идэхийг хичээдэг дээ. Гэснээс энд ногоо үнэд ороод байна аа, яалтай?

Бүүр сүүлд нь ээждээ зориулж боргол хийж найруулж өгсөн. Ээжийгээ борголонд дуртайг мэддэг болохоор өдөр бүр шахуул инигэж аягалж өгдөг юм. Элдэв жижиг тоглоомоо хийгээд холиод хутгаад найруулчихдаг. 

Ирээдүйд өөрийн гэсэн борголын газартай болох юм болов уу? Хэ хэ.

Дараа дахин зураг оруулна аа, ямар боргол аялгалж өгсөн тухай. Амралтын өдрөөр жинхнээсээ ээжийнхээ найруулж буй борголд халуун ус хийж өгдөг нээрээ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年5月20日金曜日

Өмдөө будсан нь

Өглөөний мэнд ээ. Бараг өдөр ч юм уу? Дэлхийн өнцөг булан бүрээс уншдаг гэж өөртөө урам өгөөд энэ өдрийн мэнд ээ. Хэ хэ. 

Нээрээ ямар ямар улс орноос уншдаг бол тийм ээ? Үүнийг хардаг тохиргоо байгаад байсан ч билүү?

Орж гардаг хэдийгээ мэднэ л дээ. Хи хи. Хааяа нэг байнгын уншигч шүү гээд сэтгэгдэл үлдээдэг хүмүүс хаанаас орж уншдагаа хүсвэл бичээрэй.

Бичилгүй удсан чинь юу бичихээ мэдэхээ байсан шүү. Ямартай ч бага зулзагынхаа эгдүүтэй хөөрхөн, заримдаа цаанаа нэг тийм сахилгагүй үйлдлээс бичиж үлдээх санаатай.

За энэ болохоор өмднийхөө цагаан нохойны дүрстэй хээг ягаанаар будсан байгаа нь. Энэ өглөө мань хүн өөрөө нэлээд эрт сэрчихсэн юм. Өглөөнийхөө цайг уучихаад, албандаа явтлаа чухам зураг зурдаг баатар болсон.

Ээж түүгээр элдэв бэлтгэлийг нь хийгээд л тэрүүхэндээ бондогоноод л байлаа. Бэлэн болчихоод за гарах уу? гээд харсан чинь, нэг иймэрхүү. 

Хүүе, юу вэ? гэсэн чинь бас буланд очоод зогсчихож байгаа юм аа. Ээж нь загнахаараа буланд гарыг нь өргүүлээд зогсоодог айлын хүүхэд шиг. Ккк. 

Багад багш нар сахилгагүй жаалуудыг тэгж зогсоодог байсан тиймээ? Болоогүй ээ, сандал өргүүлээд. Гар нь чилдэг байсан байх даа. Үгүй яахав өөдрөгөөр харвал тамирын дасгал юм даа гэхгүй юу? Ха ха.

Гарах гэж байсан болохоор тэр чигт нь явуулчихсан. Үүдэнд хүлээж авч буй багшид нь хэлсэн чинь өхөөрдөөд л байсан. 

Нүүрномдоо оруулж бас бөөн бөөн зүрх, эрхий хуруу цуглуулав шүү дээ. Хи хи. 

Өө тийм угаасан чинь арилчихсан байсан. Өнөөдөр цагаан нохойнуудтайгаа хамт л албандаа явсан. 

Бусдыг нь дараагийн бичлэгт. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年5月7日土曜日

Амралтаараа

Алтан долоо хоногийн амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөснөө бичихгүй бол болдоггүй ээ. Хэ хэ. 

Өнгөрдөг баасанд амралтын өдөр тохиогоод. Ажил амралтаа зохицуулж чадсан хүмүүст бараг 10-д хоногийн амралт таарсан. 

Хань ижил бидэн хоёр хүчилж амралт авсангүй. Тэртээ тэргүй ко гээд ийш тийшээ явбал харьж ирээд хөл хорионд орох тул төвөг гэж бодоод. 

О.зулзага цагийн ажил энэ тэрээ байгаа, дундах ганц нэг ажлын өдөрт нь хичээлтэй гээд ирээгүй. Угаасаа ирмээргүй байсан байх өө. Хи хи. Тэр хавиараа сэнпай энэ тэртэйгээ орж гарах гээд. 

Би тэгж таасан. Одоохондоо найз нөхөд гэдэг нас нь ч юм байгаан. Явж л байг дээ үр минь. 

Дунд зулзага том сонинтой. Хичээл бол нэлээд хэд хоног амарсан. Тэгсэн яасан? Сагсны дугуйландаа нэг хүүхдийн хөлд тээглэж унаад, бэртсэн. Маргааш нь бүтэн сайн өдөр байсан ч том эмнэлэгт очиж үзүүлсэн. 

Баруун гар хугарсан. Бугуйныхаа жаахан дээхэн талд. Азаар яг гэмтлийн эмч жижүүрт гарч таараад. Таараад ч гэж дээ, тээгэлдсэн хүүхдийн ээж нетээс хайж өгсөн. 

Нэгдэхэд ажлын өдөр байсан тул, нэгдэхэд л явна даа гэж бодож байсан чинь санаа нь зовоод гээд, уучлал гуйгаад л байсан. Албаар түлхээд унагаачихсан биш одоо яалтай? 

Баруун гар тул бичих, төгөлдөр хуур дарах, зурах гээд л бүгд будаа. Энэ баасанд хичээл нь эхлээд, ангийн багшийн нүд орой дээрээ гарсан гэсэн. Хи хи. 

Бас төгөлдөр хуурын багшийн нүд орой дээрээ гарав. Бүрэн эдгэртэл хэдэн сар болох вэ? 9 сард тайлан тоглолт байгаа юмсан. Амжих байгаа? За яахав зүүн гарын дасгал сургуулилалтаа сайн хийхээс...

Зургийн дугуйлангийн багш одоогоор мэдээгүй байгаа. Мэдээд бас л нүд нь орой дээрээ гарах байх. Урд өдөр нь бид үзэслэгэнг нь очиж үзээд сүрийг бадруулсан юм. Айхтар салхитай, бороотой өдөр таараад, 40-д минут явдаг газар, машинаар. 

Аминдаа хагас сайнд сагсаа таслахгүй санаатай бороотой өдөр зорин очсон юм. Мэдсэн бол хагас сайндаа л явдаг гэж дотроо бодсон. 

Яаж мэдэхэв дээ, гараа хугалчихна гэж. Ядаж байхад ахлагч учраас тэр бүр таслаад байж болохгүй. Өнөөдүүлээ хянана, чанга дуугаар заавар зөвлөгөө өгнө гээд хариуцлагатай ажилд томилогдчихсон болохоор. 

6 ангиа төгстөл нь би ч бас хамтдаа хичээчих санаатай, үзэж тарж л байна. Түүнээс эдний энэ нэг ээжүүдийн "цуглаан" бас л ядаргаатай юм. Хэ хэ.

Үс толгойг нь угааж өгч байна. Өтгөн үстэй юм аа. Хэ хэ. 

Уг хүнд бол азны коля л байх шиг байна. Дуртай зүйлээ л хийгээд. Номоо уншиж байна. Ютүбээс элдэв амттан хийх арга энэ тэр үзээд, туршаад л байж байна. Завааруулсан аяга тавгийг харин ээж угаана. Хо хо. 

Монгол дахь эмээ өвөө, ах эгч, дүү нар санаа нь зовоод утасдаж байна. Баларсан юм, наад сагс магсыг нь болиул гэж үүрэгдэж байна. Бас шууд л гарчихаж болохгүй байна. 

Бусдад төвөг удалгүйхэн шиг, төгстлөө үүргээ амжилттай гүйцэтгэх гэдэг ухагдахуунд бид хүлэгдээд байна. Түүнийг монгол дахь хэд маань нэг л ойлгож өгөхгүй байна. Хэ хэ. 

Бага зулзага яахав, өглөө сэрээд л цэцэрлэгтээ явахгүй юм уу? гэж асууна. Явахгүй ээ гэхээр нүд нь гэрэлтээд ирж байна. Хэ хэ. Тэгээд л чаддагаараа цэцэрлэгийн багшийн ажлаа үнэн чадварлаг хийх шив дээ би ч. 

Хань ижил юу хийсэн гэхээр? Бас их чухал ажилтай байсан. Мэдсээр байж би солонгон аашаа гаргасан. Биднийг дагуулж гарахгүй байна. Өдөржингөө гадаа өнжлөө бла бла гэж. Хо хо. 

Ажил алба ч эхлэв. Ойрд олон хоногийн амралт байхгүй, халаад ч эхэлж байна. Яажшуухан давна даа гэж бодсоор овоо хэдэн жилийг арлын оронд үдлээ дээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр тайлан зурагнууд оруулна аа. Зарим нэг хүмүүст СБА шүү.  

2022年5月5日木曜日

Идэх эмгэг байна өө байна

Өнгөрдөг жил төгсөөд явсан нэгэн хөөрхөн хүүгийн бэлэглэсэн ном. Эх орондоо харьчихаад ирнэ ээ гэж бичихээр нь "эгч нь номоо захина шүү" гэж хошуугаа цорвойлгож байгаад л авсан ном. Хэ хэ. 

Уг нь "Ухаалаг ходоод" гэдэг ном захьсан боловч худалдаанд байхгүй, дууссан тул үүнийг авлаа гэсэн. 

"Биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус, өөрийгөө голж, турахыг туйлын их хүсэх нь зөвхөн хооллолтын бус сэтгэл зүйн асуудалтай юм" гэж байна шүү. 

Энэ бол үнэн байх өө. Өөр дээрээ жишээ авахад л үнэн болоод явчихна. 

Өнгөрдөг жилээс огцом жин нэмээд, гайхаад, сэтгэлээр унаад, турахыг ихэд хүсч байна. Гэхдээ дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. 

Өчнөөн шалтаг тоочиж байна. Зулзагууд бага, юм л бол л ээж ээж гэж гүйдэг дээрээ, гэр орны 60 чавганцын ажил гэх мэт шалтаг тоочоод, өөртөө цаг зав гаргаж чадахгүйдээ үе үе бухимдана. 

Тэр бухимдлаа амттанаар тайлчих гээд байдаг муу зантай. Үүнтэйгээ тэмцэж л байна бага багаар. Хо хо. 

Яахав энэ номд бичигдсэн айхтар эмгэгүүд  байхгүй ч бага зэргийн идэх эмгэг бол байна шүү. 

Жишээ нь хэтрүүлж идээд түүнийгээ хүчээр гадагшлуулах. Яаж гадагшуулах вэ гэхээр бөөлжиж. Туулгах. Эрүүл бус аргаар гадагшлуулах. Идсэн хоол, идсэн юмс бүхнийхээ илчлэгийг тооцоод суучихдаг, идэхээс айдаг гэх мэт эмгэг байхгүй л дээ. Хэ хэ. 

Ер нь бага насандаа "үнэлэмжийн асуудалтай" өссөн хүүхэд иймэрхүү эмгэгт автах эрсдэл их байдаг гэнэ шүү. "Эцэг эхийн өгөөгүй үнэ цэнийг хүүхэд нийгмийн үнэлэмжид нийцэж олж авахыг хичээдэг" гэж байна шүү. 

Хүүхдийн хооллолтын асуудалд ээж хүн асар их үүрэгтэй байдаг юм байна өө. Одоо л мэдлээ. Яалтай? Хи хи. Залуу ээжүүд аавууд нэг уншчихсан байхад илүүдэхгүй шүү. 

Гоё гоё ардын зүйр үгнүүд бичигдэсэн байсан. 

Яаравч явж иддэггүй, жаргавч хэвтэж иддэггүй. 

Би чинь хааяа өглөөдөө цайгаа босч суун ажлаа амжуулангаа идээд байдаг юм. Үүнийгээ засах.  

Зажилж идвэл хоол болно, залгиж идвэл хор болно.

Шүдээ байхад нь зажил, нүдээ байхад нь гамна. 

Ховдог хүн хон хэрээтэй адил. Хэрүүлж хүн өмхий хүрэнтэй адил.

Их гэдэс эзнээ ална.

Гэнэт идвэл гэдсэнд цөвтэй, гэнэт баяжвал насанд цөвтэй. 

Өө тийм яс арьс болсон хүүхнүүд бас байдаг даа. Идэхээс айдаг, таргалахаас айдаг. Энэ чинь бас нэг эмгэг. 

Эдгээр эмгэгүүдийг гадаад нэр томъёотой нь дэлгэрэнгүй бичээд тайлбарласан байсан. 

Явж явж бүх зүйл сэтгэл санаатай холбоотой болж таарсан шүү. Сэтгэл санаагаа эрүүл байлгах л чухал боллоо. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年5月4日水曜日

5 сар минь сайн уу?

5 сарын мэнд ээ, эрхэм уншигчид минь. 

Яг одоогоор энд "алтан долоо хоног" гээд сайхан амарч байна аа. Энэ зурагнуудыг оруулаад орхиж. Бодвол дунд зулзагын тухай бичиж үлдээх санаатай байсан байх. 

Хожим уншиж суухад дурсамжтай юм даа, бичлээ. 


За энэ pudding гээч зүйл. Бага зулзага дуртай. Бусад гишүүд нэг дурлахгүй. Би хааяа л нэг авч өгдөг. Сахарнаас татгалзчих санаатай үзэж тарж байгаа ч ганцаараа бол барахгүй л юм билээ. 

Ютүбээс харж байгаад хийсэн. Дажгүй амттай болсон. Өөрөө нэг их дурладаггүй болохоороо дахиж хийгээгүй. Би ч нэммээр байна гээгүй. Хэ хэ. 


Тахианы мах. Амтлаад шарсан. Амт бол салахын аргагүй байсан. Тэгж байгаад дахиж хийнэ гэсэн. Одоогоор онгод нь бууж ирээгүй. Өнөөдөр гэхэд л жигнэмэг хийгээд байж байна. Солгой гараараа. 

Зулзагууд нэг үе ингэж онгод нь ордог тийм ээ? Корона гээд хол явж амжихгүй бид, гэр зуур л суух шив дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.