Өглөөний мэнд ээ. Бараг өдөр ч юм уу? Дэлхийн өнцөг булан бүрээс уншдаг гэж өөртөө урам өгөөд энэ өдрийн мэнд ээ. Хэ хэ.
Нээрээ ямар ямар улс орноос уншдаг бол тийм ээ? Үүнийг хардаг тохиргоо байгаад байсан ч билүү?
Орж гардаг хэдийгээ мэднэ л дээ. Хи хи. Хааяа нэг байнгын уншигч шүү гээд сэтгэгдэл үлдээдэг хүмүүс хаанаас орж уншдагаа хүсвэл бичээрэй.
Бичилгүй удсан чинь юу бичихээ мэдэхээ байсан шүү. Ямартай ч бага зулзагынхаа эгдүүтэй хөөрхөн, заримдаа цаанаа нэг тийм сахилгагүй үйлдлээс бичиж үлдээх санаатай.
Ээж түүгээр элдэв бэлтгэлийг нь хийгээд л тэрүүхэндээ бондогоноод л байлаа. Бэлэн болчихоод за гарах уу? гээд харсан чинь, нэг иймэрхүү.
Хүүе, юу вэ? гэсэн чинь бас буланд очоод зогсчихож байгаа юм аа. Ээж нь загнахаараа буланд гарыг нь өргүүлээд зогсоодог айлын хүүхэд шиг. Ккк.
Багад багш нар сахилгагүй жаалуудыг тэгж зогсоодог байсан тиймээ? Болоогүй ээ, сандал өргүүлээд. Гар нь чилдэг байсан байх даа. Үгүй яахав өөдрөгөөр харвал тамирын дасгал юм даа гэхгүй юу? Ха ха.
Гарах гэж байсан болохоор тэр чигт нь явуулчихсан. Үүдэнд хүлээж авч буй багшид нь хэлсэн чинь өхөөрдөөд л байсан.
Нүүрномдоо оруулж бас бөөн бөөн зүрх, эрхий хуруу цуглуулав шүү дээ. Хи хи.
Өө тийм угаасан чинь арилчихсан байсан. Өнөөдөр цагаан нохойнуудтайгаа хамт л албандаа явсан.
Бусдыг нь дараагийн бичлэгт. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Хүүеэ би бас Ад үзэгдэх зориг уншжаагаашдээ. Хоёулаа ойролцоо номууд ойролцоо уншаад байхын, telepathy нтрээр холбогдоод бну? :) Танай бага яг манай бага шиг сахилгагүй юмаа ккк
返信削除Хэ хэ. Тийм үү? Би одоо япон хэлээр нь уншаад дуусгачихмаар байдаг. Амждаггүй ээ.
削除Харин холоос сэтгэл зүрхээрээ холбогдоод байна уу? Хэ хэ.
Бага харин сахилгагүй болох шинжтэй. Гэхдээ зүгээр гэж бодоод байгаа эрэгтэй хүүхэд. Хэ хэ.
Nogoo baingiin unshigch n baina ( zondoo olon hunees alig n gevhevdee tee😀) bi n mongoloosoo unshdag shuu
返信削除Хэ хэ. Нөгөө байнгын уншигчдаа баярлалаа. Гоё байна өө, эх орноос минь орж ирж уншдагт.
削除