Үүгээр энэ бичлэг өндөрлөнө шүү. Илүү ихийг сонирхвол япон хэлтэй нь япон хэлээр, монгол хэлтэй нь монгол хэлээр уншаарай. Хэ хэ.
Тухайн нэг өдөр хичээсэн өөрийгөө магтаж байх. Амжуулсан зүйлээ бод, бич, хэл. Төлөвлөсөн олон зүйлээсээ ганцханыг ч амжуулсан байж болно.
Жишээ нь өглөөд хувцсаа угаагаад, тохчихсон шүү дээ, хүүхэддээ цаг гаргаад тоглож амжсан шүү дээ. Бүр хүүхдийнхээ живхийг сольсон шүү, хүүхдээ амжилттай хооллосон шүү дээ гэж мэдээжийн зүйл байсан ч хамаагүй, өөрийгөө магт, урамшуул.
Бусдыг магтах, бусад ээжүүдийг магтах. Ингэснээр өөрт тань сайхан сэтгэл төрөх болно.
Хүүхдээ бусдын хүүхэдтэй, өөрийгөө бусад ээжүүдтэй харьцуулахгүй байх. Жишээ нь хөөх тэрний хүүхэд 2-хон настайдаа живхнээсээ гарчихсан гэнэ. Тэгтэл манайх 3 хүрэх гэж байж одоо болтол живхтэйгээ.
Тэдний хүүхэд сургуульд ороогүй байж уншаад байна, манайх байдаггүй шүү гэх мэт.
Хүүхэд чинь таны өмч биш. Тухайн хүүхэд ирээдүйд өөрийн гэсэн амьдрал зохиогоод явна, би бол би, хүүхэд бол хүүхэд гэж бодож сурах.
Ээжүүд ямар үед "ээж байхыг хэцүү" гэдэг вэ?
1. Хүүхэд өсгөх, гэрийн ажил, ажил зэрэг нь үстэй толгойноос их байх үед. Уйлмаар болдог үе ч бий.
2. Хэн ч өөрийнх нь талд зогсохгүй байх үед. Нэг ёсондоо ганцаардах үед.
3. Сайн ээж байхгүй бол болохгүй гэж бодох, нэг ёсондоо эргэн тойрныхны сайн ээж байх ёстой гэсэн дарамт мэдрэх үед.
Хүүхдийнхээ тухай хэт бардамнаж, гайхуулж ярихгүй байх. Өөрийн чинь тэгж гайхуулж ярьсныг бусад ээжүүд сонсоод өөрийнх нь хүүхэд чадахгүй байгаад сэтгэлээр унах тохиолдол ч гарч мэднэ.
Эсрэгээгээ чи өөрөө бусдын тэгж гайхуулж сайрхаж ярьсанд эмзэглэж магад шүү дээ.
Хүүхдээ хүүхэд байна, жаахан байна гэж гололгүй, гэр дэх үүрэг хариуцлагыг нь оноох. Гэрийн ажилд туслуулах. Ингэж тусалснаар ээж нь болон бусад гишүүд их баярлаж байгааг хэлж магтах.
Ядарсан үедээ хүүхэддээ хэлж ойлгуулах, ядраад байна, бага зэрэг амрах хэрэгтэй байна гэж хэлэх. Амарч байх хооронд нь үүнийг хийж туслаач гэж тусламж хүсэх.
Хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан авирыг байгаагаар нь хүлээн авах, хандах. Хүүхэд ч гэсэн уурладаг, инээдэг, гомддог, туньдаг.
Дэлгүүрт явж байхад ийм ч юм хөөрхөн, тийм ч хөөрхөн гэх мэт барьж ирвэл ойлгож хандах.
За би энэ тал дээр маруухан байж мэдэхээр юм билээ шүү. Яасан гэхээр? Төстэй зүйл байгаа биз дээ? Урдахаа дуусгаж байж бол. Нандигнаж, хайрладаггүй тэгсгээд тоохоо байчихдаг биз дээ? гэж их хэлдэг. Дараа дэлгүүр хэсэхдээ өө хөөрхөн байна гэж сэтгэгдлээс нь хуваалцана аа. Худалдаж авахгүйг хичээнэ ээ, гэхдээ. Ккк.
Уурлахдаа 3 зүйлд анхаарах.
1. Бусдыг гэмтээхгүй байх.
2. Өөрийгөө гэмтээхгүй байх.
3. Эд юмсад уураа гаргахгүй байх. Жишээ нь хагалах, хугалах, эвдэх гэх мэт.
За тэгээд уур бухимдал гээч нь хүний амьдралаас баяр баяслыг үгүй хийдэг. Тийм ч учраас уур бухимдлаа хянаж сурах нь чухал байгаа биз?
За нэг иймэрхүү. Хүүхэд өсгөж, хүмүүжүүлж буй ээжүүд, аавуудад өндрөөс өндөр амжилт хүсье.
Түр баяртай.
Толгой дохиод л уншаад байлаа. Хүүхэд бол хүн, чи гаргасан, өсгөсөн, хүмүүжүүлсэн гэдгээрээ өмнөөс нь шийдэх эрхгүй гэж боддогтой минь санал нийлээд байгаа болохоор аягүй урамтай байлаа. Баярлалаа. Зав гарвал уншинаа.
返信削除Piglet was here ;-)
Толгой дохин уншсанд баярлалаа. Та 2 бол сүрхий ээж аав шиг санагддаг шүү. Амжилт хүьсе өө.
削除Би ч үе үе айхтар уурлаж загнадаг хүн. Загнахгүй бол болохгүй үе бас байгаад байдаг... Хичээнэ дээ...