Жилийн 4 улиралдаа цэцэг навчтай байдаг улс шүү дээ. Тэгэхээр яг намрын цэцэг гэж хэлэхгүй л дээ. Яахав, намар цагт би эндээ оруулснаараа намрын цэцэг гэж нэрлэв.
Ажлын газрын минь доор нэг давхарт сар бүр ийм цэцгийн булан гардаг. Санахаараа таарч зургийг нь авдаг. Заримдаа мартчихдаг. Учир нь нэг тийм захын буланд байрладаг юм.
Би тэр хэсгээр явж таарвал л дардаг. Хэ хэ.
Нэр усыг нь хэлж мэдэхгүй байна аа. Цэцэг тарьдаг ургуулдаг хүмүүс бол хэлж мэддэг юм билээ. Өнгө нь их таалагдаад. Би чинь ийм нил ягаан өнгөнд дуртай. Улаан өнгө ч зүгээр тийм ээ.
Зурган дээр өнгө нь бас тансагаараа мэдрэгдэхгүй юм. Амьдаар нь, нүдээрээ харахаар их гоёмсог өнгө тийм ээ?
Энэ өнгөнөөс гадна энэ хээ гэх юм уу, хэлбэр дүрс нь өвөрмөц байгаа биз? Гурвалжлаад гурвалжлаад нугалаад наачихсан юм шиг. Оригами цаасаараа нугалаад тавьчихсан ч юм шиг байгаа биз?Ойрд гоёмсог гоёмсог цэцэгний зураг их дарж байгаа шүү. Бага багаар нь зураг оруулна аа. Нүүр номдоо л идэвхитэй зураг оруулж байна даа. Өө тийм, инстадаа давхар оруулчихдаг. Тийм тохиргоог нь ашиглаад.
Нас явахаар байгалийн үзэмжийг харж баясах дуртай болж байх шиг байна өө. Уул ус, цэцэг навч, жимс жимсгэнэ, хорхой шавьж гэх мэт зүйлийг хараад зүгээр л баясаж чаддаг болж байна гэх юм уу?
Өөр ч юмгүй дээ, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө.
0 件のコメント:
コメントを投稿