Зун монголоос авсан ном. Найз минь бэлэглэсэн. Өөр хүнд буюу гэрийнхэндээ захих гэхээр ямар сонин ном унших гээд байгаа юм? Муу ер энэ тэр гэж хэлэхээс нь айгаад. Хэ хэ.
Яагаад энэ номыг уншихаар шийдсэн бэ? гэхээр. Өнөөх л шунал хөдөлгөгч, одоо бол ангийн даргын нөлөө бий.
Цогтын Амгалан гэдэг эмэгтэйн тухай яриаг нь сонсоод, энэ хүн ямар хүн бэ? гэж сонирхоод. Нүүрном, богино хэмжээнийх нь яриа, подкаст зэргийг нь сонсож яваад энэ номын нэрийг олж мэдсэн.
"Үхлийн сурах бичиг" гэдэг ном. Цогтын Амгалан орчуулсан. Энэ эмэгтэйн хичээлд суусан, лекцийг нь сонссон хүмүүс бол "багш" гэдэг юм билээ.
Надад ч сонирхол бол төрөөд байгаа. Гол нь би хичээлд нь суух цаг зав гаргаж чадахгүй, лекцийг нь тухтай, анхаарал төвлөрөөд сонсож чадахгүй байх гэж айгаад зориглохгүй л байна.
Богино хэмжээнийх нь яриаг бол хааяа сонсдог.
Бас нэг шалтгаан нь ер нь эргэн тойрны, хамаатан садны минь хүмүүс үе үе тэнгэрт заларчихаад, ийм үед яах ёстой юм бол? Сэтгэл санаагаа яаж эдгээх ёстой юм бол гэж бодсон.
Мөн иймэрхүү зүйлийн талаар шашны сургааль зэргээс л хааяа уншдаг ч яг ийм бодит хүн бичээд, бүр эмч хүн энэ тухай бичсэн нь сонирхол татсан хэрэг.
Олон жилийн өмнө ярьж, бичсэн, орчуулагдсан юм билээ. Хожуу ч гэсэн олж уншлаа уншлаа. Ихийг тунгаан бодлоо...
Зарим нэг газар жаахан ойлгомжгүй, хэвлэлийн болов уу гэмээр үг үсгийн алдаа цөөнгүй байсан.
Япон хэлээр олж уншихаар зээлсэн ч зузаан ном байсан тул түр хойшлуулаад "Даагийд илгээх захидал" гэдэг нимгэн номыг нь уншсан. Өмнөх бичлэгт зурагтайгаа байгаа.
За энэ номыг Элизабет Кюблер-Росс гэдэг эмч хүн бичсэн. Олон жил хорт хавдартай тэмцсэн хүүхдүүдтэй ажилласан эмч хүн юм билээ. Мөн мэргэжил нэгт хүмүүсийнхээ үхлийн ирмэгт тулсан, нэгэнт эмчилгээгүй болчихсон өвчтөнтэйгөө хүнлэг бусаар харьцаж байгаа нь байж боломжгүй санагдаад энэ тухай тэдэнд хэлж ярьж, тийм хүмүүстэй уулзаж, ар гэрийнхэнтэй нь уулзаж яг ямар хүсэлт байна, ямар зүйлд санаа зовниж байна? гэх мэтээр дадлагын эмч нар, оюутнуудыг хамруулж ярилцдаг байжээ.
Тэрхүү ярилцлагын нэгээхэн хэсгээ ийнхүү ном болгож хэвлэсэн юм билээ.
Сэтгэлгүй, өвчтөнтэйгөө амьд харилцаа үүсгэж мэддэггүй урдах ажлаа л дуртай дургүй хийдэг эмч нар, сувилагч нарыг шүүмжилжээ. Тийм хандалага гаргаж байгаа эмчээс "Таны аав яг ийм өвчтэй, та тэгээд аавыгаа эмчлэх бол ийм үг хэлж чадах уу? Ингэж хандаж чадах уу?" гэж асуудаг нь энэ номын утга санааг ерөнхийд нь базчихаж байгаа юм...
Энэ зун тохиосон зүйлээс суралцсан гэх юм уу? Ойлгосон гэх юм уу? "ХҮН" гэж хандах, тухайн хүний хүслийг сонсох, эргэн тойрны ах дүү, хамаатан садан, эмч мэргэжилтэнгүүдийн гаргаж буй ааш араншин, шашны хандлага гэх мэт зүйлстэй санаа оноо нийлэхгүй байх, хүн болгон өөрсдийн санаагаа тулгах, эмч нарын үгийг бас үл ойшоох, хэт шашинлаг хандах, сэтгэл зүйн өөрчлөлтүүд гэх мэт олон асуудал тулгардаг юм байна гэж...
Удахгүй ээ гэж сонссон хүний сэтгэлзүй ямар байгаа бол? Юу хэлэхийг хүсч байгаа бол? Юу мэдэрч байгаа бол? Ядаж л амьд ахуй цагт нь хүн ёсоор, хүн гэж хандах нь их чухал, ингэж чаддаггүй хүн ч байна гэж бодохоор...
Үхлийн тухай ярьж бичих гэхээр хүмүүс таагүй ханддаг, муу ёрлосон болчих гээд байдаг хандлагыг бага зэрэг өөрчилж, энэ талаар хүмүүс уншсан, зохих хэмжээний сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юмдагуу даа гэж бодов...
Та бүхэн ч гэсэн сонирхоод үзээрэй. Мэдээж бидний эргэн тойронд "үхэлтэй нүүр тулсан, үхлийг мэдэрсэн, хэн нэгнээ алдсан, хэн нэг нь өвдсөн" гэх зүйлс зөндөө л бий.
Гол нь амьд харилцаа юм даа. Ярилцах, зөөлөн намуухан, тайван дуу хоолойгоор ярилцах. Ингэж чадвал үлдэж буй хүмүүстээ санаа зоволгүй "заларч" чаддаг юм байна.
Япон хэлээр ч гэсэн уншина аа. Энд гэхдээ настай хүмүүс нь ерөнхийдөө үхэлд бэлддэг юм шиг санагдсан. Ядаж л гэрээслэл үгээ биччихсэн байдаг юм шиг байна лээ.
Тэгэхгүй бол өв хөрөнгийг нь булаацалдаад хүүхдүүд нь шүүх цагдаа болоод явчихдаг гэдгийг нийгэм нь анхааруулаад, сануулаад, санал болгоод явдаг юм билээ.
Эхэндээ ч мэдээж гайхдаг байлаа. Одоо бол нэг бодлын зөв гэж хүлээж авдаг болсон. Өв хөрөнгөө булаацалдаад, нэг эхээс төрсөн ах эгч дүү нар хэрэлдээд муудалцаад, хонь чоно болохыг хэн хүсэх вэ дээ тийм ээ?
Дээхэн үед бол нэг их өвлүүлэх өв хөрөнгө байгаагүй байж магад ч одоо үед адаглаад байраа зараад тэнцүү хуваагаад аваарай гэж захих байх даа тийм ээ?
Ямартай ч нэг сонирхоод уншаад, дүгнэлт хийгээд үзэх сэвдийн нэг бол гарцаагүй мөн биз?
Түр баяртай, Бүгдэд нь амжилт хүсье.
Сайн байна уу?
返信削除Өчигдөр энд коммент бичмээр байсан юм аа.
За би гэдэг хүн анх Амгалан багшийн тухай 2020 оны 2 сард Гилийн хатантанаас сонсоод ойшоогоогүй орхисон. Дараа нь 5 сард нь байхаа нэг ярилцлагыг нь уншаад Гилийн хатаны ярьсан санагдаад НН дээр дагадаг болж улмаар Инж Гинж сургалтанд, 9 сард нь бас Очирын бороо сургалтанд суусан. Би хувьдаа нэг их өөрчлөгдсөн эсэхээ хэлж мэдэхгүй ч олон хүмүүсийг нүдэн дээр гайхамшигтай өөрчлөгдөхийг харсаан. Мань шиг хагас шинжлэх ухааны суурьтай, үл итгэгчийн төлөвтэй хүмүүс бүрэн итгэж үр нөлөөг нь авахгүй байх шиг санагдсан хэхэ.
Үхлийн тухай, дараагийн төрлийн тухай их эргэцүүлдэг болсон. Нэг их айж цэрвэхээ ч больсон. Ер нь байнга бэлтгэлтэй байх нь зүйтэй гэж бодож байгаа.
Swedish Death Cleaning гээд сонсож байсан уу? Тэр талаар үзээрэй. Япончуудын бас тэр бэлтгэл цэвэрлэгээний талаар youtube дээр бичлэг үзэж байсан. Хэдэн жилийн өмнө бол гэнэт үхвэл дараа нь миний новшийг хүн цэвэрлэх гэж зүдрэх бий дээ гэж анхааралтай байдаг байсан бол одоо бараг больжээ ккк. Буцаад тэр маягандаа орох хэрэгтэй байх. Эд хогшлоос гадна энэ олон аккаунтуудаа бас яах талаар бодох л хэрэгтэй юм шиг байна лээ. НН-д лав тийм үйлчилгээ байсан.
Өнгөрсөн жилийн зун нэг онош сонсоод сэтгэл санаагаар унаж өдөржин орондоо хэвтэхдээ ингээд үхвэл өөрийн дураар амьдарч чадаагүйдээ хамгийн их харамссан. Хийж үзэхийг хүссэн зүйл хичнээн их байна аа яавал тэд нараас олныг амжуулж болох вэ гэж бодсон. Тэгээд энэ зун заавал европ явахаар шийдсэн.
Хөөх тийм үү? Би бас сонирхоод л байгаа хэрнээ нэг л тохироо бүрдэхгүй байна өө. Сургалтанд нь суугаагүй ээ. Тийм үү? Хүмүүс харин өөрчлөгддөг гээд байгаа юм. Яг миний эргэн тойронд бол суусан хүн байхгүй болохоор бас эргэлзээд байж магад.
削除Би бас суухаасаа өмнө энэ хэлээд байгаа ном зохиолыг нь, багшаа гээд байгаа ганц хүмүүсийнх нь зохиол бүтээлээс уншиж үзье гэж бодоод, энэ номыг судлаад, захиж авчруулсан. Япон хэлээр унших бодолтой байгаа. Монгол орчуулга нь энэ тухай бодогдуулах тал дээр сэдэл өгсөн ч, орчуулга нь бас тэр бүр 100 хувь сэтгэлд нийцээгүй гэх юм уу даа.
Нэг бол маш их хүлээлттэй байсан байх...
Swedish Death Cleaning энэ тухай японоор нь сонсож байсөөн. Бүр таньдаг ганц нэг настай өвөө хийж эхэлсэн байсан. Цуглуулсан олон номоо яах вэ? Номын санд өгөх үү? гэж мэгээд. Би хүртэл надад тэр номоо өг гэж хэлээд авчихсан байгаа. Хэ хэ.
Нээрээ л энэ олон аккаунтаа яах билээ? Хааж хаяна? Би чинь ядаж байгаа мангар идэвхитэйг яана? Бодох л асуудал тийм ээ?
Өө тийм үү? Гэхдээ сайхан аялаад иржээ, атаархсан шүү. Хэ хэ.
Уртаас урт сэтгэгдэл үлдээсэнд merci beaucoup.