Энэ хямдрал ёстой сэтгэл ханамжтай байсан шүү. Шунал бол ёстой нэг хөдөлсөн шүү. Миний захиалгыг гүйцэтгэж өгсөн дүү минь хүртэл шунал нь хөдөлсөн гэсэн шүү. Хэ хэ. Сонирхол нэг дүүтэй байх сайхан шүү.
Уг нь товлосон хэдэн номоо л захина гэж байснаа 15,16 ном болчихсон байсан.
Дүүгийн сэтгэл хөөрөөд бас ийм зураг явуулсан. Би энд дагаж хөөрсөн. Дахин нэммээр санагдсан ч шуналаа дарсан.Дүү шууд л оруулаад өгчихмөөр байдаг, одоо шууданд хийчих үү? гэж миний сэтгэлийг хөөргөөд. Алс холын газарт байгаа хоёр Азхурын хямдралаас хамгийн их баяссан хоёр нь байх шүү бидэн хоёр. Ккк.Ингээд ор дүүрэн ном аваад дэлгүүрээс гарах ямар мэдрэмж төрдөг бол? Үгээр илэрхийлж чадамгүй, үзгээр бичиж барамгүй сэтгэгдэл төрдөг байх тийм үү? Би ч тор дүүрэн ном номын сангаас л зээлдэг болохоор. Буцаагаад өгөх учраас сэтгэл тэгж их догдолдоггүй.
Зулзагууд бол догдолдог. Харих замдаа машинд номоо уншиж загнуулдаг. Нүдээ хайрла, гамна гээд үглэнэ. Хэ хэ.
Энэ зурганд ороогүй ганц нэг ном бий. Дууссан, маргааш нь ирнэ гээд, захиалга өгсөн гэсэн. Дээхний ганц нэг ном захиалсан. Дахин уншмаар санагдаад. Ганц нэг номыг нь заавал унших даалгавартай...
Аавдаа хэлсэн чинь "Цаг төрийн үймээн", "Харуул Алтай" гээд уг нь манайд байсан л номнууд даа, чиний баглаад орхисон хайрцганд бий дээ? гэсэн.
Нэг харихаараа хайрцгаа уудалж аавдаа номнуудыг нь гаргаж өгнө өө. Өөрөө ч тансаг номнуудаа гаргаж уншина аа. Түр хүлээгээрэй аав минь.
72%, 30%, 10% гэж хямдарсан байсан. Ганц нэг сонирхсон номнууд хямдраагүй. Ирэх жилийн хямдралыг хүлээнэ ээ.
Их гоё арга олсон. Одоо энэ олон номнуудаа бага багаар уншиж байгаад, дараагийн 72%-ийг хүлээх. Хо хо. Угаасаа номнууд минь уван цуван нааш ирсээр байтал ирэх жилийн хямдралтай золгох байх тийм үү? Тэр болтол би ч мөнгөө сайн цуглуулна.
Гэснээс нааш нь номнуудаа авах гэж дүүдээ, нааш нь авчрах хүмүүст нэлээд төвөг удаж байгаа. Уучлаарай...
Дүү болохоор "зүгээр шүү дээ, таныхаа дуртай юмыг аваад, явуулах гэж байхад, өөдөөс төвөг удлаа энэ тэр гээд байх юм" гэсэн. Хи хи. Маш их баярлалаа.
Энэ сар 5 ширхэг ном эзэндээ ирнэ. 2 хүнд хувааж дайгаад. 12 сард дахин хэдийг нь нааш нь япон луу авах санаатай. Ганц нэг хүн ирж очих сураг гарсан. Гоё байна уу?
Гэснээс энэ тухай нүүрномдоо оруулсан чинь урьдны танил нэг эгч "2 ч хүн явна, би хэлж өгөх үү? Нэг нь энэ сар, нэг нь 12 сард", "Асуусан чинь аваад явъя гэж байна" гэж захидал бичээд. Би энд уярч хайлаад, сүйд. Ёстой их баярласан шүү.
Албагүй ч, хаяанд ирээд явсан байж чимээгүй ирээд явчихдаг хүмүүс байдаг, жаахан гомддог. Алба биш дээ? гээд л нэг сайхан гүнзгий амьсгаа аваад уужирдаг даа. Та нар буруугүй шүү, би л өөрөө буруутай.
Ижий аав, элгэн нутгаасаа хол, удаан суухаар иймэрхүү жаахан эмзэг дэлбээ болчих гээд байдаг юм байна шүү. Ойлгоорой. Бүгдэд нь баярлаж явдаг шүү.
Эх нугтаа санасан сэтгэлээ номоор тайлдаг шиг байна лээ шүү, гадаадад суугаа бид чинь.
За бүгдэд нь маш их баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү. Бүгдийг нь үнсье. Бүх зүйлд талархдаг шүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿