2022 оны 10 сард уншсан. Бичих гэж мартаж санаж, залхуурч явсаар он дамжив. Хань ижил монгол явахдаа авч ирсэн. Шинээр хэвлэгдсэн номын тавиурт өрөөстэй байсан гэсэн.
Ингээд л би чинь эх орондоо гарсан номнуудыг цаг тухайд уншчихдаг байхгүй юу. Хэ хэ.
Эргэн тойрныхондоо "Чихэр жимс хэрэггүй шүү, ном ном ном л хэрэгтэй. Зулзагуудад ч элдэв амттан хэрэггүй, ээжид нь ном бэлэгэлчих, оронд нь. Ээж аз жаргалтай байвал гэрийн бусад гишүүд ч аз жаргалтай байна шүү дээ" гэж хэдэн жил үглэж, учирлаж, сурталчтилсны хүчинд энэ шүү дээ.
Хэлээд байхад л ойлгодоггүй, хүлээж авдаггүй, шинийг эрэлхийлдэггүй хүмүүс бий бий. Албаар чихэр, амттан өгдөг байх гэж бодоод байгаа. Ха ха. Би өөрөө чихэр өгөх дургүй, сүүлийн үед бохь ч өгмөөргүй санагддаг болсон.
Гэм нь хань ижил "чихэр чихэр чихэр, чи минь хөрсөн дээрээ буу" гээд байдаг. Тэгэхээр яг монголын хөрс бас л болоогүй байна даа гэж бодоод байгаа...
Гэсэн ч би "ад үзэгдээд ч" болов чихэр гээч нэгэн төрлийн хорыг халахыг хичээнэ ээ. Та нар ч бас оролдоорой.
За оршил нэг иймэрхүү. Номын агуулга гэвэл бас өвөрмөц өө. Шувуу гарна. Сүүлийн үед уншсан монголын хэд хэдэн зохиолчдын номонд шувуу гардаг. Шонхор, улаан хошуут гэх мэт.
Энэ номонд болжмор шувуу гарна. Хойд нас, үйлийн үр, нүгэл буян, сүнс, удам угсаа, хойд төрөл гээд л гарна. Унших явцад их юм бодно оо. Өөрийн хийсэн нүгэл, буян...
Ингэхэд би буян үйлддэг билүү? Хүнд гэм хоргүй амьдарч чаддаг билүү? Нүглээ тоолж энэ тэр. Хэ хэ. Мэдээж нүгэл нь их байгаа л гэж бодоод байна.
Шашинд хэт муйхарлаад байдаггүй ч ямар ч шашинд хүндэтгэлтэй харьцахыг хичээдэг. Учир нь өдгөө цагт хүмүүс юунаас ч айхаа больж байна, зэрлэгшиж байна, хүн чанараа алдаж байна, хэрцгий болж байна тийм үү?
Энэ зүйлийг нь шашин л бага зэрэг дарж өгдөг шиг санагддаг. Зөв явахад нь, зөв үйлдэл гаргахад нь, зөв амьдрахад нь, энэрэнгүй байхад нь тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд байх шиг санагддаг ямар ч шашин.
Тийм болохоор энэ ном таалагдсан. Сүнс байдаг гэдэгт ер н бол итгэдэг. Энэ талаар ингэж бичжээ.
"... Гэвч хүмүүс бидний оюун санаа хийгээд сүнсний ухамсар гэдэг зүйл тэргүүлшгүй олон жилийн тэртээ, тоолшгүй олон төрлийн чанадаас өнөөг хүртэл үргэлжилж, мартаж санахын савслагаас уяатай явдаг гэдгийг шашин хийгээд шинжлэх ухаан нэгэнт баталсан билээ".
Уран зохиолоор дамжуулж биднийг сэрээсэй, ухамсарлаасай гэж ойлгуулахыг зорьсон ч юм шиг... Зохиолч "Ухамсар мөнх юм" гэх үзэл санааны тухайд дуугаръя гэж бодож, нэг гэр бүлийн
эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдрал, жаргал, зовлон, үйлийн үрийг хэлхэж
бичсэн. Үйл явдлын хувьд одоо цаг, зуун жилийн өмнөх өнгөрсөн хугацаа,
зуурдын ертөнц гэсэн гурван орон зайд зэрэгцэж өрнөнө.
Гэж хэлсэн байсан.
"Хүнд муу зүйл хийхдээ далды ертөнцөд одсон хайртай хүмүүсээ ч бас хөлдөө чирдэг" гэдэг өгүүлбэр төгсгөл хэсэгт гардаг.
Энэ өгүүлбэр бас л ёнк гээд л явчихсан. Би хүмүүст муу зүйл хийдэггүй л дээ, санаатайгаар бол. Санамсаргүй хийчихдэг, хэлчихдэг байж болно оо доо. Одооноос нэлээд хянуур байх ёстой юм байна дөө гэж тухайн үедээ бодсон.
Гэснээс зохиолын баатар бүсгүйчүүдийн нэрсийг дунд зулзагатаа өгөх гэж хэсэг судалж билээ. Сондор, Сувд. Япон аялгаар хэлэхээр жаахан сонин санагдаад больж байсан. Хэ хэ.
Мөн бага зулзагын нэр дунд хэсгээс эхэлж гардаг. Нэрийг нь унших бүртээ бага зулзагын өхөөрдөм дүр төрх төсөөлөгдөнө.
Дээрх сэдвээр уншмаар санагдвал, сонирхдог бол авч уншина биз дээ?
За түр баяртай. Өөр ямар уншсан билээ? Уншиж байгаа билээ? Зураг хөрөг оруулна аа.
Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿