Зулзагуудтайгаа үе үе зугаална аа. Энэ харагдаж буй шувуудад, мөрөг загасанд хааяа талх хаяж өгдөг. Уралдаад л идэж харагддаг.
Төгөлдөр хуурын багшийн гэртэй ойрхон юм. Тэнгэр хангай сайхан өдөр бага зулзага загасанд талх өгье өө гэж шална. Би арын ажлаа бодоод өө амжихгүй нь дараа дараа гэнэ.Харц нь урамгүй болж ирэхээр өр өвдөнө. Тэгээд л за нэг их удахгүй шүү гэж ам мөчгийг нь авна. Мэдээж нэг их удна. Хэ хэ. Үе үе тагтаа ирнэ. Будаа өгнө. Хүн зоноос айж мэдэхгүй, үргэх ч үгүй. Гандангийн тагтааг бодвол цөөхөн л дөө. Хавар болоод өдөр уртассан чинь бүр л их шалаад байна өө. Өнөөдөр талх авч гарах уу? гээд л. Өвөл номын сан луу гүйдэлтэй. Эгчийгээ хүлээх зуураа дулаахан номын санд цаг нөгцөөнө.
Гэснээс шувууныхаа нэрийг хэлж мэддэггүй ээ. Уучлаарай.
Түр баяртай, бүгдэд нь хайрыг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿