2023年3月3日金曜日

Leverage хичээл хийх арга

Энэ удаагийн ном "Leverage хичээл хийх арга" гэдэг нэртэй. Зохиогч нь Хонда Наоюки. 

Өнөөх ном унших аргын тухай уншиж явахдаа энэ номыг мэдэж аваад. Зулзагууддаа үглэхдээ ашиглах гэж зээлсэн юм өө. Түүнээс би өөрөө нэг их хичээл хийгээд сүйд болохгүй байх өө. Өрсөлдөгчид минь тайван байцгааж болно. Ха ха.

Гэж хэлснээ нууцаар хичээл хийгээд л гүйхгүй юу тийм ээ? Хи хи. 10 жилд, оюутан байхад даалгавраа хийсэн үү? Шалгалтын сэдвээ уншсан уу? гээд л асуухаар "өө үгүй" гэснээ мундаг дүн аваад л, асуугдаад онц аваад л байдаг хүүхдүүд байдаг даа. Тэрэн шиг л. Хи хи.

Мэдлэгийнхээ хүрээг тэлэх гэж уншиж байна өө. Бас их дажгүй хөөрхөн хөөрхөн санаанууд гарч байна. 

Санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн үг хэллэг, санаа оноо нэлээд байна. Эртхэн олж унших минь яалаа даа гэж бодов. 

Одоо чинь тэгээд ямар чиглэлээр, ирээдүйд намайг тэрбумтан болгох бизнесийн санаа оноо юу байна гэж бодогдоод болдоггүй. Хо хо.

Ямар чиглэлээр барьж аваад хичээл хийвэл хойшид нэг их алдахгүй, үнэ цэнэтэй, үр өгөөжөө өгөх вэ гэдэг дээр зохиогч өөрийн саналаа бичжээ. Гол нь энэ ном аль 2007 онд хэвлэгдсэн гэхээр тэр салбарт нь аль хэзээний хүмүүс хөлөө олдгоо олоод, баяжаад, тэрбумтан болчихсон байдаг. 

Тэгэхээр би арай л өөр сэдэв барьж авахгүй бол тийм ээ?

Гэснээс бага сургуулийн захирлуудтай хааяа нэг уулзаад яриа хөөрөөг нь сонсох нь ээ "ирээдүйд 50 гаран төрлийн мэргэжил үгүй болно. Тэр хэмжээгээр шинэ мэргэжил гарч ирнэ, багш нар бид сурагчдадаа юу заах билээ?" гэх юм билээ. 

Эхнээсээ дэлгүүрт кассан дээр зогсдог хүн ховор болж байна. Бүгд техник...

Юу вэ? Энэ ном өөрөө 2007 оны 10 сард хэвлэгдэж гарсан гэхээр чинь одоо бүхэл бүтэн нэг "жаран" өнгөрчихсөн юм биш үү? Ха ха. Тухайн жилийнхээ 11 сард бүр 6 дахь хэвлэл нь гарсан юм байна. 

Шуугиулж байсан байх нь. Би блогоо бичиж эхэлсэн он. Гэхдээ энэ номны тухай сонсож дуулаагүй ээ, үнэнийг хэлэхэд. Урдах ажлаа сайн мэдэхгүй, ухнатаад, япон хэл усаа сайжруулчих санаатай л мунгинаж явсан үе байх нь. 

Бас нэг зулзагын ээж, нэг ханийн гэргий гээд хийх ажил мундахгүй байж. Япон хэлээр роман уншдаг болтлоо их уджээ, одоо ч дуржиганатал уншдаггүй гээд бодохоор ай хорвоо, Жавхлан юм даа хөөрхий. 

За тэгээд уншиж дуусахаараа та бүхэндээ хэрэгтэй гэсэн зүйлсээс нь бичихийг хичээнэ ээ. Нэг ёсондоо өөртөө л бичнэ л дээ, би ч бас санаж баймаар байна. Тэрбумтан болмоор байна. 

Өнөөдөртөө оршил маягийн зүйл биччихлээ. 

Түр баяртай, бүгдэд нь хайрыг хүсье.

2 件のコメント:

  1. 2007 онд блог бичиж эхэлсэн гэхээр агуу уншиж бичдэг хүн байх нь. Гэтэл надад саяхнаас зав гарч ирж байх шиг завгүй хөдөлмөрлөж явсан юм байх даа

    返信削除
    返信
    1. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Харин агуу уншиж агуу бичиж шүү, одоо ингээд бодсон чинь. Хэ хэ.
      Завгүй хөдөлмөрлөх сайхан шүү дээ, бахархаж байна. Зав гаргаад уншаарай. Амжилт хүсье.

      削除