Шинэ сарын мэнд ээ. 1, 2 сар ямар ч хурдан өнгөрчихөв дөө тийм ээ? 2 сард уншсан ном мину зээ. Номын клубынхны маань 3 сард унших ном. Түрүүлээд уншихчлаа. хэ хэ.
2 сарын номоо би олж авч уншиж чадаагүй. Япон хэлээр нь унших гэж захиалаад, цагтаа амжиж ирээгүй.
Саяхан ирсэн. Нөхөж уншина. Зургийг нь орууламз. Гэснээс ном ном гэдэг өвчин минь сэдрээд. Ха ха. Монголд 8 ширхэг ном аваад тавьчихлаа. Наашаа ирэх хүн хайгаастай. Хи хи.
Өлсөцгөөе номныхоо агуулгыг нэг их сүртэй хэрэгжүүлж гавьсан юм алга л байна. Ядаж байхад цагаан ногоон сар, бууз, бэрээс гээд л...Исламын шашин гэхээр л эмэгтэйчүүдэд харгис хэрцгий, террорист халдлага ихтэй, сахал үс болсон буу зэвсэгтэй эрчүүд, нүүрэндээ хар хар гивлүүртэй бүсгүйчүүд зэргээр төсөөлөөд огт сонирхдоггүй, уншихгүй тойроод л явдаг, бараг ад үзэх шахуу болдог байж.
Гэтэл тэд чинь ч бас хүн, өөрсдийн гэсэн соёлтой, уламжлалтай, заншилтай, үзэл бодолтой, шүтээнтэй гэдгийг мэдрүүлж өгсөн, ойлгуулж өгсөн, нэгийг бодогдуулсан ном байлаа.
Нас яваад тэр үү? Уншсан ном болгон нэгийг бодогдуулдаг болжээ гэхгүй юу. Хэ хэ.
За тэгээд зөндөө л зүйл бичмээр байв чиг, юуны түрүүнд Турк явж үзмээр ч санагдах шиг. Үеэл минь амьдарч байгаа юмсан. Бас тэр хэдийгээ нүдэндээ төсөөлөөд байна аа.
Тэр тойрог болоод л бүждэг бүжгийг нь бүжиж үзсэн болов уу ч гэж бодов. Хэ хэ.
Зэвүүн зэвүүн мөртүүд зөндөө байсан. Олон янзын байр суурьны бүсгүйчүүдийн тухай гарна. Бүгд л нэг л зүйлийг хүснэ. "хайр"...
Өөрийгөө хайрла, өөрийнхөө үнэт зүйлийг ол, өөрөөрөө байж сур...
Бүгдийг хайрла, дайснаа ч хайрла, өрсөлдөгчөө ч хайрла.
Шашин ч тэгээд адармаатай дөө. Ялангуяа бид сүүлийн үед хэт шашинлаг болчихоод, заримдаа бухимддагийг ч хэлэх үү? Хүн төрөлхтнийг хэт харгис хэрцгий байхаас, хэт чөлөөтэй байхаас сэргийлж хандыг нь бага зэрэг дарж өгдөг учир байх ёстой зүйл гэж боддог.
Гэхдээ уг зохиолд хэдий шүтлэгтэй ч хэрцгий, чөтгөрлөг, мунхаг дүрүүд гарна. Тэгэхээр энэ шашин гээч юм чинь байгаад хэрэгтэй ч юм уу гэж бодогдоно.
Өнөөдөртөө ингээд дуусгая. Санаж байвал ганц нэг таалагдсан ишлэлүүдээсээ бичнэ ээ. Баахан л цаас нааж, тодруулсан. Хэ хэ.
Түр баяртай, бүгдэд нь хайрыг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿