За үүнийг өнгөрдөг жилийн зун эхлүүлээд, дундаас нь өөр ном уншаад, дуусгалгүй орхичихсон.
Тэгээд энэ жил заавал уншиж дуусгана гээд, зориглон барьж авав. Тэгсэн өмнөх уншсанаа мартаад, дахин эхлүүлэв. Нэг зүйл ойлгож авсан нь номоо эхлүүлэд орхихгүй байх, тэгвэл мартаад дахин уншиж цаг заваа гарздана. Хүн ч тэгээд их хожуу ухаарах юм даа гэж. Хэ хэ.
Уншиж эхлээд л нэг тийм шашны туйлшрал нүдэнд харагдаад, өнөөгийн шашны олон зан үйл, олон олон лам нар нүдэнд тодроод, бухимдал төрөөд байгаа. Хо хо.Түрүү жил Гандан хийд орсон хүн хэлсэн "Түвдэд очсон юм шиг санагдаад, дахиж Гандан орохгүй ээ" гэж...
Мэдээж шашин, сүсэг бишрэлийг үгүйсгэхгүй, тодорхой хэмжээгээр байж байж, зэрлэг балмад үйлдлийг дарж байдаг гэж боддог.
Түүнээс хүмүүс бид чинь их л нүгэлтэй гэдэг биз дээ?
Амьдаараа зулын гол болчихно. Бурхны оронд очиж үрийн заяа гуйхаар яваа хос хоёрын эр нь өндөр гүүрнээс морьтойгоо халиад нисчихнэ. Нэг нь үгүй болчихоор яаж ч үр заяахав дээ тийм ээ?
Эдгэршгүй хууч өвчтэй хүн илаарших гэж яваад замдаа өөд болно.
Гэх мэт тухайн цаг үед анагаах, шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан гэж бодох ч хамаг эд хөрөнгөө бараад л алс холыг зорьдог мөргөлчдийн дүр төрх эдүгээ цагаас нэг их ялгарахгүй ч юм шиг санагдаад...
Уншиж дуусаагүй тул төгсгөлийг нь мэдэхгүй байна.
Шашны хэт туйлширсан олон зан үйлд миний гэдэн хөдлөөд байдаг болохоор номд бичигдсэн доорх хэсгийг бүр олон хүнд уншуулмаар, нэг хүнд бүр дахин дахин уншуулмаар санагдаад.
…Энэтхэг газраас зээлдэн авчирсан Буддагийн сургаалийг Түвдийн лам нар олон үе дамжуулан баяжуулахыг нь баяжуулж, гээхийг нь гээж явсаар өнөөг хүрэхэд олон оны өнгө аяс загасны хайрс мэт давхарлан алагласаар зарим талаар танигдахгүй өөрчлөгдөж, зарим зүйлээрээ чулуужсан амьтны яс шиг болжээ. Сүжигтэн олны сэтгэлийг эзэмдэн барьж байх шинэ шинэ журам горим тогтож, бурхны номын үг үсгийг хүртэл айхтар нарийсган бас ч төөрөлдөхөөс аргагүй тийм бүрхэг юмаар чихэн дүүргэсэн ажээ...
За тэгээд энэ номын тухай энд тэнд их бичээстэй байдаг тул агуулгыг нэг их нуршихгүй ээ.
Бодит амьдрал дээр гэхэд л жишээ нь баахан хадаг манайд байна. Би өөрөө хэт туйлшрахгүй байх гэдэг үзэлтэй тул яахаа мэддэггүй. Гялгар ууттай шинээр нь байгаа ганц нэгийг буцаагаад монгол өгөөд явуулчихмаар санагддаг.
Хэрэггүй ээ, байгаа манайд гэж хэлээд байхад л өгч явуулаад байдаг нэг хүн бий. Хэт шашинлаг, бүр хэт шүү...
Мөн далай ламын зураг хөрөг их ирдэг байсан. Сүүлийн үед овоо багассан. Ирчихсэн байгаа хэдийгээ бас яахаа мэдэхгүй, байж л байна.
Мөн Тайланд улсын шүтээн гэсэн байх аа, зааны зураг. Даавуун дээр зурсан. Шүтлэгтэй улс бол шүтээд, жаазлаад л ханандаа өлгөх байх.
Би чинь зулзагуудынхаа зурсан бүтээлийг жаазалж ханандаа өлгөдөг хүн шүү дээ.
Гэх мэтээр ойр дотныхонд нэг л хэт их шүтлэгтэй, түүнийгээ тулгаад байдаг хүн байхад л бусад нь дагаж намирчихаад байх юм.
Гол нь тэр их хадагны хэрэглээ, элдэв зураг хөргийг чинь бүтээхэд, үйлдвэрлэхэд байгаль орчноо сүйтгээд, тэр нь нүгэл болоод байна гэж бодохгүй байгаад л хамаг учир байх шиг...
Шинэ юм худалдаж авахад хэдэн ширхэг ч билээ мод тайрсантай адилаар байгаль эхээ сүйтгэж байдаг юм гэсэн судалгаа уншиж байлаа. Үүнийг л тэр хэт тулшрамтгай сүсэн бишрэгчдэд уншуулмаар санагддаг даа.
Номоо дуусгаад дахин нэг сэтгэгдэл бичиж магад.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Алив зүйлийн тунг нь тааруулцгаая.
0 件のコメント:
コメントを投稿