Өмнөх бичвэрийн үргэлжлэл. Боорцог идээд л дууссан уу гэхээр үгүй шүү. Мэдээжийн хэрэг. Хэ хэ.
Гурван хуушууртай шүү. Нэгийг нь идчихсэн. Амт дажгүй байсан. Хорхог. Намрын баяраар бас хорхог, таван цулын шөл, хуушуур, бууз гээд зарж л байсан л даа. Найзууд намрын баяраар ороогүй тул бид монгол хоолны газар орсон хэрэг. Хажуунаас нь дарсан зураг. Тавагных нь зургийг харуулах гээд л тал талаас нь дардаг шүү, зураг хөргийг. Хо хо. Бууз. Нэг ийм модон жигнүүртэй болмоор ч юм шиг санагддаг. Байнга бууз хийж иддэггүй тул бас дэмий ч юм уу гэж бодоод. Зориглож авахгүй л байна.Гэснээс гэрийн маань хэрэглэдэггүй эд хогшил их байна. Хаях гэхээр болдоггүй, байлгаад байхаар заримдаа "ядраад" байдаг. Хи хи.
Нээрээ ирэх гахас бүтэн сайнд нэгэн зочид ирэх байх. Манайхаар ороод гарах нь тодорхгүй ч бууз хийж хөлдөөх санаатай. Хоёрдугаар хоол болгож.
За гарч гурил худалдаж авая. Гурилыг яг монгол хоол хийх үедээ л худалдаж авдаг. Будаагаа бол шуудай шуудайгаар нь бэлддэг. Өдөр бүр будаа агшааж иднэ шүү дээ.
За баахан хоолны тухай бичээд, та нар өлсөв үү?. Хэ хэ. Хоолондоо...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Бууз хийж идээрэй.
0 件のコメント:
コメントを投稿