Хятад хоолны газар орох дуртай юу? Бид дуртай. Би чинжүүний хуурга, халуун ногоотой дүүпүү гээд л бараг ихэнх хоолонд нь дуртай.
Гэснээс буузаа хийж хөлдөөе гээп яриад яваа. Ажил хэрэг болгоогүй л байна. ажлаа тараад юун бууз хийх, хоолоо хийж идвэл их юм. Хэ хэ.Гэснээс энэ цагаан сар баяраа их төсөр тэмдэглэдэг болчихмоор санагддаг. Олон жил ч үглэж байгаа, яахав архины хэрэглээ эрс багассан. Эрээнээс орж ирсэн хогийг бие биелүүгээ шидэлцэх нь эрс цөөрсөн гээд ахицтай ч...
Багачуудад эднийх шиг жижигхэн хөөрхөн дугтуйтай мөнгө өгөөд л болчих зүйл угтаа.
Даанч манайхан чинь хэлбэр дүрсэнд ач холбогдол өгдөг болохоор жижигхэн юм өглөө гэж муу хэлнэ гэж санаа нь зовдог. Яахав дээ, эхний 2 жил л муу хэлнэ, яваандаа ойлгох зүйл гэж боддог.
Би манайд золгох гэж ирсэн монгол хүүхдэд бэлэг өгдөггүй. Сайхан буузаар дайллаа, цайллаа. Хамтдаа сууж хөгжилдлөө. Хангалттай. Тэгээд ч энд байх 3 жилийнх нь хугацаанд чадлынхаа хэрээр дайлдаг, цайлдаг учраас цагаан сараар ямар бэлэг өгөх вэ гэж өөрийгөө бухимдуулдаггүй. Хи хи.
Тэгээд ч залуу хойч үедээ ер нь жаахан өөрөөр сэтгэж, цомхон баярладаг болох хэрэгтэй гэж үлгэрлэх хэрэгтэй. Тийм үү?
Бид яг юунд мөнгөө үрэхээ мэддэггүй, баярлахдаа учиргүй цацаад, өвдөхөөрөө учиргүй хэмнээд, эргэн тойрондоо төвөг удаад байдаг.
За за хятад хоол ярьж байснаа юу ч ярьчихав. Өндөрлөе.
Түр баяртай, бууз баншаа чимхэх ажилд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿