Зулзагынхаа зурсан зурагнуудыг оруулж буй юм шүү. Сонирхолгүй бол алгасаарай.
Аятайхан зурсаныг нь хадгална. Гэхдээ 3 зулзагын уран бүтээлийн уут гэж дүүрэн нэг уут зай эзлээд байна аа гэхгүй юу? Хо хо.
Хальт нүд, ам зурсан зураг. Ажиглаад байхад бас их хөөрхөн сонголтууд хийсэн нь харагдана. Авангард байгаа биз дээ? Хи хи.Эгч нарыгаа бодвол их бага зураад байгаа юм шиг санагдаад л байгаа. зурах уу? гэхээр үгүй гээд л сэлэм буу барьж аваад байх юм. Заримдаа бараг хүчээр шахуу зуруулна.
Монголын далбаа шиг харагдаад байгаа юм даа. Шар өнгө л нэмчихсэн бол яг л далбаа.
Өдөр нь унтахаа больсон юм. Ширээгээ дэрлээд дуг хиймээр байвал дуг хийж болно. Нойр нь хүрэхгүй бол жижиг цаасан дээр зураг зуруулдаг шиг байна лээ.
Одоо юм бүхэн цахимжаад, харилцах дэвтэр зэрэгт охидын үеийнх шиг урт зүйл бичихээ байсан.
Яахав энэ нь багш нарынхаа ачааллыг багасгаж байгаа сайн талтай ч. Хүүхэд яг юу хийж өнжсөнийг мэдэхэд хангалтгүй.
Авах гээд очихоор багш нь хааяа хэлж өгдөг л дөө. Хүн л болсон хойно мартана. Харин дэвтэрт бичсэн бол сүүлд уншихад хөөрхөн юм билээ. Эртээдхэн эгч нь өөрийнхөө дэвтрийг олж уншчихаад татаж унаад байсан. Хи хи.
Одоо цагт болохоор нийтийн цахим хуудсанд өнөөдөр тийм арга хэмжээ болсон, тэгсэн ингэсэн гээд л биччихнэ. Хүүхэд нэг бүрчлэн бичихгүй.
Улиралдаа нэг гэрэл зурагны худалдаа болно. Өөрийн хүүхдийнхээ гарсан зургийг сонгоод худалдаж авдаг юм. Энэ их зүгээр. Би бол цаашаа харсан зураг ч байсан хамаагүй авах гэж үзнэ ээ.
Гэх мэтчилэн цэцэрлэг хүртэл цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаад хөгжөөд байна өө. Техникийн хөгжил хаа хүртэл явах юм болоо тийм ээ?
Зулзагуудынх нь уран бүтээлд амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿