2024年1月27日土曜日

Өндөг шарах урлаг

Өндөг шарна гэдэг чинь бас л ур чадвар шаарддаг тийм ээ? Би нэг юм хольж хутгаад шарна өө. Харин энэ зураг дээрх шиг хуйлж шарж бол чадахгүй ээ. Чаддаг болох юмсан ч гэж боддоггүй ээ. 

Хань ижил, охид чадна. Яваандаа бага зулзагаа сургачихна даа. хэ хэ. 

Дунд зулзага туршлагажаад л байгаа. Мэдээж "өө онцгүй болчихлоо, өө алдчихлаа" гэж ирээд л дахин дахин оролдоно. 

Зуных нь амралтаар гэртээ ганцаараа үлддэг болсноор улам сайжирсан. Хажууд нь үглэж уурыг нь хүргэх хүнгүй бол өөрийн дураар тавтай тухтай оролдоод байдаг шиг байна лээ. 

За энэ цагаарч харагдаж байгаа нь бяслаг. Хааяа гахайн утсан хиам хавчуулж ороогоод шарна. Амттай ч гэж юүхэв. 

Өдрийн хоолонд энэ өндгөө заавал савандаа хийдэг юм энэ япон хүмүүс. Ер нь тэр бэнто буюу өдрийн хоол нь их гоё өнгө алаглана. Шар-өндөг, улаан-улаан лооль, ногоон-брокколи эсвэл өргөст хэмх, хүрэн-мах гэх мэтээр өнгө алаглуулж хийдэг. 

Тэрийг нь би чадахгүй ээ, түүртээд байдаг юм. Хи хи. Охид өөрсдөө л хийнэ. Харин сүүлийн үед дунд зулзага 24 цагийн дэлгүүрээс бэлэн тахианы мах худалдаж аваад байгаа. 

Улам л залхуу болоод байх шиг, би болон манай гэрийнхэн. Хо хо. 

За тэр ээжийн шарсныг харчихаарай. Хүнд харуулахаас ч ичмээр л дээ. Гэхдээ заавал эх хүн, эхнэр хүн, эмэгтэй хүн бүгдийг чаддаг байх албагүй биз дээ? Ганц ч гэсэн чаддгүй зүйл байхад яах вэ дээ? 

Миний хувьд чаддаггүй зүйл нь чаддагаасаа хавьгүй олон л доо. Ха ха. 

Миний чадахгүй зүйлийг гэрийнхэн чаддаг болчихдог юм байна. Их амар. 

Ээжүүд минь хааяа ээж нь чадахгүй нь ээ гээд сууж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь сурна, хөгжинө, бие даана. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿