2024年2月20日火曜日

Хүүхдийн хүмүүжил

Зээ, ойрд япон хэлээр уншиж амжихгүй явсаар. 

Зээлсэн номнуудаа хэд ч сунгав? 

Энэ удаагийн ном комик хэлбэрээр бичигдсэн. Уншихад хялбар, зузаан биш, агуулга нь их хөөрхөн байсан тул яаж ийгээд дуусгахаар шийдэн, 2 дахь удаагаа зээлэв. 

Зохиолч нь Ишида Кацүнори. Номын нэр "Хүүхдийн хүмүүжлийн үглээгээ сольж хэлэх толь бичиг ". 

За ёстой Марк Твенийн минь махыг идэж дээ гэдэг шиг л орчуулчихлаа. Хо хо. 

Гол гол зүйлийг нь бичнэ ээ. Ямартай ч уншаад дуусгаадхая. Яг цаг тухайн үед нь бичих гэхээр гэрлэн дохио хүлээхдээ гэх мэтээр уншдаг хүн чинь үзэг цаасаа гаргаж амжихгүй. Ха ха. 

Одоогоор гэртээ байгаа хоёр зулзагаа бас аятайхан хүмүүжүүлчих санаатай. Нэг л болж өгөхгүй, ямар сайндаа ийм ном олж уншихав. 

Томыгоо ер нь яаж хүмүүжүүлээд, үүрнээс нь нисгэчихэв ээ? Мартчих юм аа. Хи хи. 

Гол агуулга нь өдөр бүр хэлдэг үглээнийхээ үгийг эерэгээр солих. Өөрийн хүүхдийн онцлогийг мэдэж байгаа бол аль болох л эерэгээр загнаж үглэх. 

Ээж хүн үг хэллэгээрээ хүүхдээ "харааж", нэг бол "ерөөж" байдаг гэдэг дээ. 

Манай энэ гэж нэг бүтэлгүй юм, энэний сайн сурна ч гэж дээ гэх мэтчилэн. Үүнийг уншаад нээрээ л бодууштай зүйл гэж бодож билээ. 

За тэгээд үтэр түргэн уншиж дуусгаад, аятайхан санагдсан зүйлсээ бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿