2024年2月19日月曜日

Амьтны ферм

Зузаан номоо дуусгаад нимгэн ном уншив. Нимгэн, жижиг ном ч урамтай шүү. хаа ч явсан цуг гэдэг шиг, хаана ч явж байсан гаргаж ирээд сөхчихнө. 

Худалч хүнд би нэлээд удаан асдаг гэрлэн дохион дээр хүртэл гаргаж ирээд хоёр ч болтугай мөр уншчихдаг байгаа шүү. 

Хүмүүс гайхаж магад л даа. Би нэг орчуулагчдад зориулсан сэтгүүл уншиж байхад нэг зөвлөгөө байсан юм. 

"Гадаад үг цээжлэх цаг зав тэр бүр гарахгүй бол гарцаар гарах гээд гэрлэн дохио хүлээж байхдаа, үг цээжилдэг каарт хармаалж яваад, гаргаж ирээд ганц хоёр үг ч болтугай харчихаж байгаарай. 

Өдөр бүр ажилдаа ирж очихдоо энэ үйлдлийг давтаад явахад та жилдээ овоо хэдэн үгтэй болчихсон байна шүү." гэж байсан юм.                             

Толгой руу ёнк гээд л явчихсан. Үнэхээрийн хэл сурах гэсэн хүнд бол маш үнэтэй зөвлөгөө байсан. 

Би яахав япон хэл минь ус цас юм болохоор үг цээжлэхдээ бус номоо уншихдаа ашиглаж болох юм байна гэж бодсон хэрэг. Хэ хэ. 

Яг зогссон газартаа наадаг цаас наачихаад, эргээд уншихдаа яг тэр хэсгээсээ уншаад эхлэнэ. Давтаад байхаар дадал болчихдог юм билээ шүү. 

Хүмүүс яаж амжуулаад байгааг минь гайхаж асуудаг. Дээрх арга бол нэг нь шүү. 

Яваандаа, санахаараа бусад дадлуудаасаа хэлж өгнө өө. 

Номын агуулгыг бичих илүүц тийм үү? Маш хөөрхөн, сонирхолтой, гахайнууд яасан зэвүүн юм бэ? Хонинууд яасан гэнэн, мангар юм бэ? гэж бодон бодон уншина. 

Мөн бид илжгийг жаахан маанагдуу гэж төсөөлдөг дөө, харин англичууд эсрэгэрээ юм байна. Энд гарч буй амьдтаас арай сийрэг нь илжиг. Даанч жаахан бөөрөнхий л болохоос. Хэ хэ. 

За тэгээд бүр эрт 1945 онд бичигдсэн, улс төрийн ёгт зохиол тул уншсан хүн их биз ээ? 

Уншаад байхад, яг л өнөөгийн биднийг хэлээд байна аа. Өөрийн гэсэн ухаан үгүй, нэг хэсэг хүний дарангуйллыг шүтээд, тэдний үгээр яваад байгааг минь амьтдаар төлөөллүүлээд хэлчихэж ээ. 

Энгийн иргэд бид бүгд нэг уншчихсан байхад илүүдэхгүй ном байна аа. Бүр заавал уншмаар байна аа. Энэ жил сонгуультайг ч хэлэх үү? 

Уран цэцэн амлалт, илүү эрх дарх, харанхуй бүдүүлэг зэрэг нь хэрхэн өөрсдийг нь иддэг тухай өгүүлсэн үнэхээрийн гүн гүнзгий утгатай ном байлаа. 

Зохиолчийн бас нэг номыг хамт авсан юм. Нэг завандаа уншина даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿