Охидыг минь үе үе дэмжээд, хөөрхөн хөөрхөн зүйл барьж ирдэг нэг гэр бүл байдаг юм.
О.зулзагыг анх нэгдүгээр ангид орж байхад тэдний охин бага сургуулийн 6 дугаар ангид, сургуулиараа зугаалахад хамт хөтлөлцөөд алхаж байсан гэсэн.
Тэгээд л ээж аавдаа хэлсэн гэсэн. Нэг ийм монгол охин гээд л. Холоос ажиглаад л явдаг байсан шиг байна лээ биднийг.
О.зулзагыг ахлах сургуульд ордог жил дундын танилаараа зуучлуулаад бид танилцсан. Тэгэхэд л дээрх түүхээ ярьж өгсөн.
Тэдний охин их сургуулиа төгсөөд, тэнд ажилд орсон гэх мэтээр хааяа уулзахаараа хөөрөлддөг юм.
Уржигдар хонх дараад дээрх цитрусын төрлийн жимсийг оруулж өгсөн. Охин нь Миязаки мужийн хүнтэй суугаад, тэр нутагт нь тариалдаг жимс, амсуулах гээд авч ирсэн гэнэ ээ.Дунд зулзага минь тааралдахаараа хөөрхөн мэндлээд өнгөрдөг гэнэ, их таалагддаг гэв. Охидынхоо буянаар л хөрш айлуудтайгаа мэндтэй устай, эвтэй найртай явна даа.
Хүүхэд гэж цаанаа л буянтай юм аа. Хэ хэ.
Мэдээж анх удаагаа идэж үзэв. Маш амттай жимс байлаа. Бүр тансаг амт. Нэлээд үнэтэй ч жимс байна билээ. Энд тэнд дэлгүүрт таарвал үнэтэйг нь гайхаад, худалдаж авч идэхгүй л өнгөрөх байх.
Хальс нь маш нимгэн.Буянтай хүмүүсийн ачаар, шинэ жимсний нэр мэдэж авч, амтыг нь ч мэдрэв.
Баярлалаа. Байнга өгч байгаарай гэж даврахгүй юу. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿