Үе үе их сонин содон цэцэгтэй таарна. Боломж гарвал зургийг нь дарна.
Энэ удаагийн цэцэгтэй хүргэлтийн компанийн газарт ачаа явуулах гээд ороход таарсан. Гар шууд ухаалаг утас руугаа марш.
Түүнээс блог бичдэгийг минь бол мэднэ л дээ.
Гарахдаа нэрийг нь асуусан юм, хариад л мартчихсан. Нүүрномдоо оруулаад, мэддэг хүн нь японоор хэлж өгөөд, би монголоор нь хайсан.
Хирамсгана гэдэг нэр олсон. Англиар Amaryllis. Үзэсгэлэнт бүсгүй гэдэг утгатай гэж уншлаа. Эртний Грекийн нэгэн домогт үзэсгэлэнт бүсгүйн нэр гэнэ шүү.
Сүүлийн үед манайд иймэрхүү тасалгааны цэцэг их тариалдаг болж тийм ээ? Нет ахайтнаас хайхад яаж ийгээд л монгол нэрийг нь олдог болжээ.
Олон жилийн өмнө энд ирээд, ямар нэгэн зүйлийн тухай хайхад тэр бүр гарч ирдэггүй байлаа шүү дээ. Хөгжил өө гэж, бид хаа хүртэл хөгжих бол гэж заримдаа айдаг шүү дээ. Хэ хэ.
Энэхүү цэцгийн агуулдаг үг агуулга нь өнгөнөөсөө шалтгаалаад өөр өөр. Энэ удаагийнх улаан өнгө учраас хайж уншлаа. Япон хэлээр. "Гялбам, гэрэлтэм үзэсгэлэн гоо" гэдэг утгатай гэнэ шүү.
Аргагүй оронгуут шууд нүд унасан юм аа, ийм утгатай байж шүү дээ.
Түр баяртай. Бүгдэд нь гялалзсан амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿