Суугуул мужийн минь нэгэн домогт туулай гардаг юм. Түүнийгээ дагаад ганц нэг туулайны хөшөө бий. Мөн элдэв амттан нь ийм туулайны хэлбэртэй байх нь ч элбэг.
Гадна талын хайрцаг нь. Эрт цагтаа Инаба гэдэг нэртэй байжээ, Тоттори муж нь. Инаба нутгийн Окүнинүши гэдэг бурхан нэгэн цагаан туулайтай нөхөрлөн, туулайнхаа ачаар Ягами нэрт гүнжтэй учирсан" гэдэг агуулгатай домог.
Орйтуулаад харахад ийм. Туулайтай төстэй байж чадаж байгаа биз дээ.
Бид хааяадаа өөр муж руу аялалаар явахдаа, өөр мужаас ирсэн зочиддоо бэлэглэдэг. Гэхдээ нутгийн иймэрхүү нэрийн бүтээгдэхүүн асар их сонголттой тул яг энэ туулайны хэлбэрт чёког өгөхгүй, өөр амттан ч бэлэглэх тохиолдол бий.
Эх орны минь аймаг, сумдууд өөрсдийн гэсэн, нутгийнхаа онцлогийг таниулсан нэрийн бүтээгдэхүүнтэй болбол сайхан аа?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿