Бага зулзагаа бага дээр нь, надад олдож байгаа дээр нь дагуулж орж гарч байх санаатай.
Тун удахгүй томроод, намайг тоохгүй болчихно гэж бодохоор аяа бас сэтгэлд хөнгөн гуниг төрнө өө...
"Хүүхдийн орон" гэдэг нэртэй газар. Угтаа гэрээс нэг их хол биш. Машинаар бол 10 минут орчим л давхина. Бага зулзага анх удаагаа очив. Хүүхэд үнэгүй, томчууд төлбөртэй болохоор тэр бүр явна гэж боддоггүй байж.Тэгсэн саяхнаас гадаад хүн тал үнээр орж болдог болжээ. Олзуурхав. Үе үе дагуулж ирнэ ээ, саналыг нь асууж байгаад.
Том зулагуудыг дагуулаад очиж байхад энэ машинууд байгаагүй. Цаана нэлээд өнгө нь гандчихсан гал унтраах машин харагдсан. Тэр л байсан.
Эдгээр машинд хүүхдүүд их дуртай, ялангуяа эрэгтэй хүүхдүүд. Түргэний машин нь харин сууж үзэж болохгүй юм билээ. Гал унтраах машин нь ч гэсэн дээр нь гарч болно, яг кабинд орж сууж болохгүй, цоожтой байсан.
Энэ авирдаг спортыг юу гэдэг билээ? Энэ гэхдээ намхан, яг энэ зурагт харагдаж байгаа шиг авирахад зориулттай бондгорууд нь дээшээ өндөрт байхгүй. Аргагүй л бага насныханд зориулсан.
Climbing буюу спорт авиралт гэх юм шиг байна, монголоор.
Бас нэг таалагдсан тоглоом шинээр нэмэгдсэн байсан. Тэр нь зөөлөн буюу хийлсэн хаймран дээр үсрэх. Харин үсрээд буухдаа хөлөө болгоомжтой буух хэрэгтэй юм билээ. Гэхдээ зөвхөн хүүхдүүд л үсрэнэ. Ээж аав нь гадаа нь хүлээгээд л сууж байх ёстой.
Энэ өдөр хагас сайн өдөр байсан. Маргааш нь бүтэн сайнд бас зулзагаа баясгаж галт тэргээр аялсан. Дараагийн дугаараар уулзацгаая.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿