2024年5月26日日曜日

Модны нууцлаг амьдрал

Номын клубынхан минь энэ сард буюу 5 сард унших ном. Би ч дуулгавартай, номын, хэнхэг гишүүн юм болохоороо сар гарангуут л номоо эхлүүлдэг, хэрэв түрүүлээд номоо гартаа оруулчихсан бол шүү дээ. Хэ хэ. 

Эдүгээг хүртэлх уншсан номнуудаас жанр нь өөр тул, бас хөөрхөн төвлөрч унших шаардлага тулгарсан.

Шар өнгөөр тэмдэглээд, наадаг цаасаа нааж байгаад л уншсан уншсан. Хань ижил шоолоод байгаа, "манай хүн иймхэн юмыг мэддэггүй, мэддэггүй юм ч асар ихтэй, дандаа өнгөөр тодруулдаг" гэж.

Харин ч нугалаад, өнгө өнгийн балаар зурж тэмдэглэхгүй, маш даруухнаар уншаад байхад тийм ээ? 

"Моддын нууцлаг амьдрал" гэдэг ном. Зохиолч нь Петер Воуллэбен. Герман хүн.

Мод гэгч нь хүмүүн бидний амьдралд асар их үүрэгтэйг мэддэг хэрнээ тэр бүр хайрлаад, хамгаалж чаддаг болов уу? 

Ялангуяа унаган ойгоо бид их "хядаж сүйрүүлдэг" тийм ээ? Хотод мод тарих гэж байна гээд уулаасаа зулзаган мод олж ирээд суулгаад байсан түүх бий тийм ээ?  

Сүүлийн үед харин хэлж ярьдаг хүмүүс олшроод, мод үржүүлгийн газар ч нэмэгдээд, харьцангуй энэ асуудал нэг тийшээ болж байгаа ч, модыг бид хайрладаггүй нь хэвээрээ, олон хүн ажил амьдралын шаардлагаар модыг хяддаг тийм үү? 

Хэдийгээр бид модыг хайрладаг, тарьдаг болж байгаа ч "унаган, уугуул ой мод"-оо маш их анхаарч, хайрлах ёстой юм байна гэдэг ойлголтыг минь бататгаж өгсөн ном байлаа.  

Мод бол байгаль эхийг тэтгэгч, тэнцвэржүүлэгч юм байна гээд хэлчихэд нэг их хэтийдсэн зүйл болохгүй л юм шиг... 

Ойд, моддын эргэн тойронд, тэдний дорх хөрсөнд бидний хэлдгээр "амьдрал буцалж байдаг" юм байна. Тэд ч ээж аав, эмээ өвөө, элэнц хуланц гээд гэр бүлсэг, бүхэл бүтэн нийгэм оршиж байдаг байх нь. 

Зулзаган моддоо ургахад ээж аав нь, бүр ялзраад, өмхийрөөд, хугараад уначихсан элэнц хуланц, хамаатан садан нь ямар нэгэн байдлаар дэмжиж, тусалж байдаг байх нь тэднийгээ.

Ойд явахдаа хугараад уначихсан модод, мөчир, навчсыг цэвэрлэх ямар ч шаардлагагүй юм байна. Хэрэв цэвэрлэж байна гээд, гал түлэх хэрэгтэй гээд ингэж "цэвэрлээд" байвал эсрэгээрээ зулзаган мод, үр төл нь өсөж томроход нь саад учруулах юм байна гэж мэдэж авлаа. 

Мөн мөөг гэгч этгээд ямар өндөр үүрэгтэйгээр, хариуцлагатайгаар энэ ойд оршиж байдгийг ч мэдэж авлаа. Бороо орсны дараагаар модны эргэн тойронд хөөрхөн жижигхэн цагаан мөөгнүүд гарч ирдэг дээ. Тэр чинь асар их учир жанцантай юм билээ. 

Мэргэжлийн үг хэллэг харьцангуй ховор, жирийн уншигч бидэнд ойлгогдохоор бичсэн байсан. Тийм болоод л олон оронд, олон хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байх. 

Газар нутгийн минь маш цөөхөн хэсгийг эзэлдэг ой модныхоо тухай өргөн ойлголт авч, үр хойчдоо ой модны тухай таниулах зорилготой бол гэрийн тань номын санд зайлшгүй байх номын жагсаалтын нэг шүү гэж санал болгоё. 

Дараа нэлээд дэлгэрэнгүй бичихийг хичээнэ ээ, энэ удаад танилцуулга төдий бичлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

3 件のコメント:

  1. Энгийн бөгөөд яг чухлыг нь дурдсан сайхан нийтлэл байна. Уншууртай сайхан байлаа. Баярлалаа.
    Манай Монгол орны нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг бөгөөд түүний 80 орчим хувийг шилмүүст мод эзэлдэг (хүмүүсийн мэддэгээр хар мод). Тэр модод нь маш олон тооны бичил биетэн буюу бидний нүдэнд үл үзэгдэх амьд биестэй хамт бие биесийн амьдралыг тэтгэн хамт амьдарч байдаг.
    Энэ хам амьдралын хамгийн чухал амьд организмын нэг мөөг буюу мөөгөнцрийн тухай маш сайхан хэлжээ...
    Танд маш их баярлалаа дахин танай влогоор зочлох болно.

    返信削除
    返信
    1. Баярлалаа. Ёстой хэрэгтэй мэдээлэл байлаа. Хар мод, шинэс мод зэргээ худалч хүнд бас хараад яг сайн хэлж мэдэхгүй ээ, дараа заалгана аа. Мөөгний тухай энэ номд бас их бичсэн байсан. Тэгээрэй, блогоор минь зочилж байгаарай. Аригато.

      削除