2024年5月25日土曜日

Годива

Ийм нэртэй шоколат нэг хэсэг шуугиан тарьсан тийм ээ? Энд бас зарагдана аа, хөөрхөн үнэтэй. 

Энгийн үед тэр бүр худалдаж авдаггүй. Харин хааяа нэг хүмүүс бэлгэнд өгдөг.

Энэ 3 сард шилжиж явсан дарга цэрэг гээд 2 хүн нийлж авч өгсөн. Өдрийн цайны дараагаар амтархан идсэн бид. Баярлалаа.

Аргагүй л дэлхийд гайхагдсан, үнэтэй бүтээгдэхүүн байсан. Хайрцгийг нь залдаад л шууд мэдэрсэн. 

Би чинь олон амттан задалж идсэн хүн тул, зарим нэг бүтээгдэхүүний доторх гялгар уутыг нь залдахад төвөгтэй байдаг юм. 

Тэгсэн энэ хайрцаг бол үнэхээрийн задлаад идэх гэж буй хүнээ бодолцсон байсан, яг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Наасан наалтыг нь задлах зориулалттай тусгай нэг тийм сэргэр цаасаар тусгаарлаж өгсөн байсан юм аа. Хэ хэ. 

Яг энэ хэсгийг ойлгоод уншихыг хичээгээрэй. Ямартай ч задлахад үнэхээр амар байсан юм аа.

Жигнэмэгтэй шоколат. Би аль болох хараас нь сонгож идсэн. Доороо бас байсан тул, ганц нэгийг илүү нэмээд, гэрийнхэндээ бас амсуулсан гэж байгаа. Хо хо. 

Ажлынхан минь зулзагуудад минь хүртэл хувь хүртээдэг юм, гэхдээ сүүлийн үед хүүхэдтэй ээжүүд хэд хэд шинээр нэмж ороод, би ганцаараа нэмэхээ больсон. Хэ хэ. 

Нэг хэсэг зулзагууд бүр "даварчихсан" өнөөдөр амттан байхгүй юм уу гэж асуудаг болчихсон байсан. 

Амт бол мэдээж тансаг, би дуртай. Мэдээж какао өндөртэй байвал бүр л гоё. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿