Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол...
Гэж дууланхан аялав шүү дээ. Сайндаа ч биш ээ, цэцэрлэгээс нь ойрын өдрүүдэд болох хүүхэдтэй холбоотой арга хэмжээний зарын цаас их ирнэ. Харж байгаад л цаг заваа зохицуулж болох өдөр судар, мөн агуулга зэргийг нь сонирхож үзээд, явах үгүйгээ шийднэ.
Энэ удаад дээр үеийх нь уурын галт тэргэнд хальт сууж үзэх гэж байсан юм. Мөн эдний хүүхэлдэйн киноны баатар болох "Анпанман" ирж магад гэсэн байсан болохоор нь явахаар шийдлээ.
Машинаараа яваад төв галт тэрэгний буудалтай ойрхон машинаа зогсоолд зогсоочихоод, галт тэрэгний буудал хүртэл алхав.-Эгч дээр очих гэж байгаа юм уу? Эгч эндээс суугаад явчихсан биз дээ?
гээд л шулганаж өгсөн. О.зулзагыг хоёр дүүтэй нь галт тэрэгний буудлаас нэг удаа гаргаж өгч байсан нь, эгч нь тэгж яваад л гэртээ ирэх нь цөөрснийг мэдээд байна. Өхөөрдмөөр. Хайр хүрмээр.
Болдог бол тэр чигт нь эгчтэй нь уулзуулчихмаар...
Нэг иймэрхүү жижигхэн, хөөрхөн, авсаархан зүйлээр хүүхдийн анхаарал, сонирхлыг татаад байх юм өө. Энд сууж зургаа авахуулж болдог. Бас хөөрхөн дараалал үүсчихсэн, хөвгүүд голцуу сууж үзэж байна лээ.Галт тэрэг хэрхэн яаж шугамаа сольдог болохыг харж болохоор. Мөн бид SL гээч уурын галт тэргэнд сууж, хэсэгхэн метр газар явчихаад ирсэн. Суугаад л нэг их удаагүй байсан учиргүй чанга дуугаар хүржигнээд, бид цочсон гэж. Хи хи.
Зулзага бүр жолоочийнх нь хажууд очиж зосгоод, буутал тэндээ явсан. Дунд нь бас найзтай болчихсон л байсан. Хөвгүүдээ гэж, надад бол цоо шинэ ертөнц...
Хань ижил тэрүүхэндээ бас хөөрхөн баясаад байсан. Учир нь дунд нь нэг галт тэрэгний буудал байна аа. Нэр нь "Хаяабүса" гэдэг нэртэй. Мотоцикль сонирхогчдын цугладаг буудал.
Энэ тухай дараа бичихийг хичээнэ ээ, мартчихгүй бол...
Түр баяртай. бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿