2024年7月10日水曜日

Зуны баяр

Цэцэрлэгийн "Зуны баяр" арга хэмжээ болов. Хань ижил ажилтай тул, ээж л явав. Эгчийг нь хамт явах уу? гэсэн чинь нойроо харамлаад үгүй ээ л гэсэн. Энэ өдөр эгч нь ховор тохиолдох амралтын өдөр, дугуйлангийн. Тэгээд за за амраг дээ, гээд тааваар нь унтуулав. 

 
Коридорт байдаг толь. Харах дургүй ээ, улам пагдгар болж харагдаад, сэтгэлээр унах гээд байдаг юм, хаха. 

Хөөрхөн бөгөөд төсөр хаалга байна уу? Эндээс цаашаа баярын уур амьсгал орж байгаа шүү гэсэн санаа. Хүмүүс энд дурсгалын зураг татуулна. 
Тэр цонхны цаана харагдаж байгаа нь бассейн. Халуун тул долоо хоногт 2 удаа орж байна. Зарим нэг айхтар халуун өдөр ээлжгүй бол зүгээр л шүршүүрт орно, сэрүүцэж. 
Дэнлүү. Зун баяр болоход ийм дэнлүүгээр гудамжаа чимдэг. Жижиг дунд үйлдвэрүүд дэмжиж гаргадаг шиг байсан, хотын чанартай баярт. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн нэр бичээстэй байдаг юм. 

Цэцэрлэгийнх мэдээж цулгүй байлаа. Урагдчихгүй бол дараа жил нь дахин ашигладаг байх, сайн мэдэхгүй байна өө. 

Зургаа татуулах булан. Заалныхаа нэг буланд. Авсаархан бөгөөд төсөр байна уу? Галт буудлагыг хөөрхөн дүрсэлсэн байна уу? Зуны ганц үзэж харж баясдаг зугаа нь. 

Муж, сум болгонд болно. Манайхны наадам юм даа. 

"Ёоёо" барих булан их эрэлттэй. Учир нь энэ барьсан "ёоёо"-гоо авч харьдаг юм. Хэлбэр, хэмжээ, зураг нь янз бүр. Би 3 зулзагынхаа иймэрхүү тоглоомыг монгол руу явуулчихдаг, тэгсгээд сонирхол нь буурахаар. 

Бид хоёр нэлээд сүүлд очсон бололтой, ёоёо нь цөөхөн үлдсэн байсан.

Цагираг шидэж оруулах булан. Бүгд гар хийцийнх. Цагираг нь ч гараар хийсэн. Бодвол бэлтгэл ангийнхан гээд л багш нартайгаа хамтарч хийсэн байх. 

Загас барьж буй байдал. Зун баяр болоход алтан загас, жараахай гэх мэтийг ингэж бариад, худалдаж аваад харьдаг. Бид жинхэнэ загас ингэж авч харьж байгаагүй. Учир нь ээж "залхуу" тул. 

Өөрсдийг нь яая гэж байж бас амьтан тэжээх гэж төвөг биз дээ? Эхний хэдэн өдөр л сонирхдог тэгээд л ээжийн ажил болдог гэж туршлагатай ээж нараас сонссон тул, иймэрхүү газрын хажуугаар хараагүй царайлаад хурдан явж өнгөрдөг. Хэ хэ. 

Гэснээс түрүү жил монголд "Хүй долоон худаг" оров. Баахан бүжин зарсан хүмүүс. Хоёр зулзага авмаар байна гэж сонирхоод, эмээ өвөө нь эрхлүүлээд "тоглуулчих" санаатай. 

Би ч тас зөрсөөр байгаад, тоглуулаагүй. Сураг сонсох нь ээ, ээжээсээ, ижлээсээ салчихсан бүжин дорхноо бурхан болчихдог гэсэн. Тэгж амьтан тамлаж нүгэл үйлдээд яахав. Өмнөх нүглүүдээ яаж цайруулах вэ гэж толгойгоо гашилгаж байхад. Тийм үү?

Цэцэрлэгийн баяр нэг иймэрхүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿