2024年10月29日火曜日

Тураг гогой 2

Нэг сэдвийн тухай юун ч их бичвэрүүд оруулдаг юм тийм ээ? Хэ хэ. Зураг байгаад байна аа, бичмээр санагдаад, хуруу минь өтчихсөн юм шиг зүгээр байхгүй байна аа. Ха ха.

Гифү мужийн Гифү хотод мөн энэ тураг гогойны загасчлалыг жуулчдад үзүүлж харуулдаг газар байдаг юм билээ. Бүр ийм хөшөөтэй. 

Эндхийн нэг юмыг их гайхна аа. Хөшөөнүүд нь ямар ч өнгө будаггүй, төмрөөрөө. Манайхаас үлгэр жишээ аваад солонгын долоон өнгө хосолсон хөшөө хийж болно оо доо. Ха ха.

Завьнууд нь бас хөөрхөн томроод, өнгөлөг болоод ирж байна лээ. Манайхаар болл аймгийнх нь төв л дөө. Бид чинь нэг суманд очиж байрлаад, тэндхийхээ голын эрэг дагуух тураг гогойн загасчлалыг үзсэн хэрэг.

Бодвол оройн цагаар жуулчид ихсэх байх, захиалгаа өгсөн хүмүүс цуглаад.

Эхний зурган дахь хөшөөг хажуу талаас нь дарсан байдал. Хийц нь уран байгаа биз? 

Өнгө мөнгө алаглуулахад яадаг юм гэж наргиа байсан шүү. Миний хувьд ийм төмрөөрөө байвал зүгээр санагддаг. Арчлахад ч гэсэн. 

Аан тийм, сүү дусаагаад, хадаг уядаггүй нь тун дажгүй тийм ээ? Хи хи.

Иймэрхүү нүүрээ гаргаад, толгойгоо цухуйлгаад зургаа авахуулдаг булан их байдаг. Тухайн газрынхаа онцлогийг харуулсан зүйлсийг ингэж хэвлээд гаргаад ирчихсэн, хүүхүүд их сонирхоно. 

Бид ч дүрмийн дагуу зулзагынхаа зургийг дарсан.

Буусан буудалд, мөн аялал жуулчлалынх нь газар бүрт ийм чихмэл тоглоом байсан. Би худалдаж аваагүй ээ. Чихмэл тоглоомонд нэг их дуртай биш, мөн хөөрхөн үнэтэй байсан.

Нэг иймэрхүү, нэг муж аймаг, цаашлаад бүр сумдууд нь хүртэл өөрсдийн гэсэн онцлогийг бүр нэг тултал нь хөгжүүлээд, тултал нь сурталчлаад, тултал нь үйлчлээд буцаах юм өө. 

Байгалийн тэр гээд онцлоод хэлчихээр зүйлгүй газрынхан чинь хүмүүсээ хөгжүүлээд, тэр хөгжүүлсэн хүмүүс нь хото тосгодоо хөгжүүлдэг шиг байна. 

Бид газар доорх баялагтаа хэт эрдээд, нэг л өдөр өөрсдөө хоосон хоцрох вий гэж айх юм даа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿