Залхаж байна уу? Тураг гогой гээд л бичээд байдаг. Хэ хэ. Гэхдээ нэг ч гэсэн шувууны нэр тогтоож буй шүү гээд эерэгээр хараарай.
Би ч энэ шувууны нэр усыг мартахааргүй л болж байна. Харах өнцөг, эерэг бодол чухал шүү...
Өмнөх бичвэрт ч хэлсэн дээ, энэ шувууны чихмэл тоглоом хүртэл байна. Том жижиг, дунд гээд хэмжээнээсээ хамаараад үнэ нь өөр өөр. Бага зулзага нэг брьж авч сонирхсоноо, нэг их дурлаагүй.
Бодвол тэгтлээ таалагдаагүй байх. Мөн энэ шувууг тийм ч сайн мэдэхгүй. Анх удаагаа л харж, нэрийг нь сонсож байгаа тул.
Ажлыхандаа авсан бэлэг. Тоо ширхэг нь овоо хэд байсан болохоор сонгосон. Тухайн газрынхаа онцлогийг харуулсан цаасан боодолтой байдаг. Жишээ нь миний суугуул нутаг гэхэд л элс, туулай гэх мэт зураг хөрөгтэй байдаг.
Ажлын нэг өдөр чөлөө аваад явсан болохоор, ажлынхандаа төвөг удчихлаа, уучлаарай гэсэн санаа агуулж бэлэг авч байгаа юм. Хи хи.
Дотроо ийм савалгаатай. Цаасан уутыг нь ураад хаяхаар хайрцагтай. Хайрцган дотроо хуванцар савтай.
Хайрцган дотор хайрцаг, түүн дотор нь дахиад хайрцаг гэж онигоо шахуу яриа байдаг юм. Японы энэ бэлэгтэй холбоотой.
Яахав сүүлийн үед шүүмжлээд байгаа л даа. Хэт их цаас хэрэглээд, байгаль орчинд хор хөнөөлтэй гэх мэтээр.
Жижиг газрууд цаасан тор, гялгар тороо үнэлээд, төлбөртэй болгочихсон. Том газруудад хаа нэгтээ үнэгүй хийж өгдөг юм билээ.
Би цаасан ууттай бэлэг ирэхээр эвхээд хадгална аа. Дараа нь өөрөө хүнд бэлэг өгөхдөө ашигладаг. Заавал цаасан уут гэхгүй л дээ, хөөрхөн гялгар уут ч байсан хямгадахыг хичээнэ ээ. Насны намрын шинжийн нэг хэлбэр гэж сонссон. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿