Саяхан ажлаар явахдаа олж харсан зүйлээсээ бичнэ. Зураг хөрөг оруулаад. Хо хо.
Манайхан цагаан сараар дээлнийхээ торгоор ширээний бүтээлэгний чимэг болгож нарийхан бүтээлэг их дэвсдэг болсон доо. Би ч шүүмжлэлтэй хандсан. Учир нь минималист болох гэж ядаж байхад, хүмүүс хорхой хүргээд байдагт оршино. Ха ха.
Ээжийгээ л битгий дуурайгаарай даа, танд минь ажлын нэмэр шүү гэж үглэсэн. Чаддагаар нь хөөрхий ижий аавдаа л үглэнэ л дээ. Дэргэд нь байж чадахгүй байгаа муу охиныхоо үгэнд орно оо, манай хоёр.
Тэгсэн нэг тосгоны бяцхан зоогийн газар ширээгээ ингэж чимсэн байлаа. Үндэсний хувцас болох кимоногийнхоо торгыг ингэж ашиглажээ.Энэ гэхдээ энгийн үед ингэж ширээгээ чимдэг эсэхийг мэдэхгүй л байна. Би олон улсын арга хэмжээгээр очсон юм.
Уламжлалт цайны ёслолынх нь салшгүй нэг хэсэг болох өтгөн ногоон цай, амттанаар гадны зочдыг дайлсан юм. Тэгэхдээ энэхүү модон ширээгээ торгоор чимсэн байх.
Арга ч үгүй дээ, хэд хэдэн төрлийн амттан тавьчихаад, нэгийг аваарай гэхийг төрл бүрээс нь нэг нэгийг аваарай гээд ойлгочихсон шиг байна лээ. Би ажлаа дутуу хийсэн хэрэг байх даа. Ха ха.
Мөн зуны кимоно буюу юката үнэгүй бэлэглэж байсан. Манайхан бүгд авсан байх, үзэж сонирхоод л байсан. Европ хүмүүс их сонирхоод, гэм нь ганц нэг хүнд урт богиноороо таарахгүй байх шиг харагдсан.
Өндөрт хүмүүст япончууд шиг жижигхэн хүмүүсийн юката юу гэж таарахав дээ, тийм ээ?
Зээ, дараагийн энэхүү арга хэмжээнд явах эсэхээ мэдэхгүй ч ирэх жил 5 сард болох юм билээ. Хувь хувьсгалын ажлаа зохицуулаад явахыг хичээнэ дээ. таньдаг хүн ирвэл номоо захиад л. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿