Цөгөрцөг гэх шавж. Энэ цөгөрцгийн тухай нэг хөөрхөн шүлэг байдаг юм. Орчуулж блогтоо оруулж байсан. Уншихыг хүсвэл "Орчуулга" гэдэг хэсэгт байгаа шүү.
Тэр шүлэгт энэ цөгөрцөг гэгч өөрийгөө их пээдгэр, догь гэгч нь танилцуулдаг юм. Байж байгаа байр байдал нь миний бага зулзагатай төстэй санагдаад. Бүр нэг тийм цаанаа л нэг пээдгэрдүү, өөртөө итгэлтэй гэж юүхэв.
Саяхан нэг өдөр аяга тавгаа угаагаад зогсож байсан юм. Нэг эргээд хартал юу вэ? Цочсон гэж юүхэв.
Цөгөрцөг. Угтаа ногоон өнгөтэй атал ийм шаргал өнгөтэй байж уу? Намар цагт тааруулж өнгөө сольсон эсэхийг бүү мэд.
Ямартай ч хань ижил барьж аваад, гадаа гаргасан.
Монголоор хэлэх гэсэн чинь санадаггүй. Орчуулгаа харж байж саналаа. Саяхан "хүрэлзгэнэ" гэдэг үгийг олж тогтоосон биш, цөгөрцөг биш хүрэлзгэнэ л гэж орж ирээд болдоггүй шүү, толгойд.
Гэснээс бид эх орондоо байдаг хорхой шавж, ургамал, цэцэг навчны нэрсийг тэр бүр сайн мэддэггүй юм билээ. Түүнийгээ дагаад монгол үгээ мэдэхгүй. Бид ч гэж дээ би л юм даа. Та нар минь мэддэг байх өө.
Хөдөөтэй гадаатай өсгөх хэрэгтэй юм л гэж боддог болсон. Гэхдээ энэ японд зурагт ном, нэвтэрхий толь зэрэг нь маш их хангалттай тул байгаль дээр амьдаар нь харахгүй ч таниж мэдээд байдаг шиг байна лээ шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿