Бага зулзагынхаа талаар бага бичиж байна гэж бодон бодон сууна. Дээрх хоёр зулзага шиг минь элдэв паян бага юм болов уу? Гэхээр үгүй ч юм шиг.
Энэ бага зулзагаа хэнз гаргаад, нэлээд эрхлүүлж өсгөж байна гэж ойр тойрныхондоо зэмлүүлж нэг үзнэ, аргадуулж нэг үзнэ. Яах вэ яахав. Тэртэй тэргүй хэдхэн жилийн дараагаар надаас гараагүй, төрөөгүй юм шиг л аашилна шүү дээ, эд нар. Хэ хэ.
Нэг их зураг зурж сүйд болохгүй байгаа ч будахыг бол үзүүлж өгч байна. Гэртээ биш л дээ, албан дээрээ. Өдөрт нэг иймэрхүү хуудас будаж ирээд байна шүү.
Зурааснаас илүү гаргалгүй их чадварлаг будсан байгаа биз? Мэдээж бага зэрэг илүү гарна л даа, хүүхэд юм чинь. Түүнийг нь нүдээ аниад, маш сайн магтаж өгөх хэрэгтэй.
Нэг хэсэг нэг л өнгө давамгайлдаг байсан бол сүүлийн үед өнгө алаглаад, хөөрхөн цоглог өнгө аястай буддаг болсон харагдана. Хөгжөөд л байна гэсэн үг тийм ээ. Удахгүй бага сургуулийн сурагч болох гэж буй хүн хөгжилгүй яахав.
Үсэг нүдлээд эхэлчихсэн байсан. Үсэглээд уншаад байна лээ, энд тэндхийн томоор бичсэн үгнүүдийг.
Ингэж будсан аа дээр нь гарын үсгээ бичнэ. Хэ хэ. Их эгдүүтэй тэр гарын үсэг нь. Өөрийн гэсэн хэв хэлбэртэй.
Сургуульд орохоороо засраад л явах байх, наана нь ингэж бич, тэгж бич гэж заахгүй гэж бодсон. Буруу зөрүү заагаад яахав, тийм үү?
Яг өөрөө зурахдаа нэг их гаргуун биш л дээ. Сурах байгаа, эгч нарыгаа дуурайвал гэж горьдоно. Нэг бол ижийгээ дуурайна. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿