2024年11月26日火曜日

Мастер, Маргарита хоёр

Зээ хө. Бидний энэ сарын ном болбоос хө. Михиал Булгаковын "Мастер Маргарита хоёр" гэгч лут "аугаа" зохиол бөлгөө.

Хэн маань уншицгаая гээд сонгочихдог байна даа гэж бодов шүү, одоогийн байдлаар. Хэ хэ.

Номын хавтсан дээрх зохиолын гол баатрууд хэдийд гарч ирэх юм бүү мэд. Бүхэл бүтэн 92 хуудас уншчихаад байхад л гарч ирдэггүй шүү. Энэ хүртэлх үйл явдлыг хальт дурьдвал.

МАССОЛИТ хэмээх товчилсон нэртэй Москвагийн утга зохиолын холбоодын нэгний дарга, мөн уран сайхны, зузаан гэгч нэгэн сэтгүүлийн редактор Михиал Александрович Берлиоз, мөн "Бездомный" гэх нууц нэрээр бүтээлээ туурвидаг залуухан яруу найрагч Иван Николаевич Понырев хоёрыг Исүсийн тухай "цэц булаацалдаж" байх үед нь нэгэн "гадаад эр" хүрч ирэн ярианд оролцоно.

Тэндээс л хамаг хэрэг мандана. 92 хуудас хүртэл хажин жигтэй үйл явдлууд өрнөнө. 

Тэр гадаад эр нь гадаад юм уу? гэхээр орос хэлэнд ус цас. Орос хүн юм уу? гэхээр байр байдал нь ондоо ч юм шиг. 

Мань хоёр ч ихэд сэжиглэнгүй л ханддаг л даа. Гайтай нь гадаад эр нэгнийх нь үхлийг зөгнөөд хэлчихдэг. 

"Нэг хоёр...Цолмон гараг хоёрдугаар байшинд... сар шингэлээ... зургаа... золгүй явдал... үдэш орой-долоо... гэж байснаа гэнэт, -Таны толгойг авах юм байна!" хэмээн чанга дуугаар баяртай нь аргагүй хэлэх нь тэр. 33 дахь тал

Бүр үл таних комсомолын гишүүн эмэгтэй толгойг нь авна гэж хэлдэг юм. Айдас хүйдэс. Хи хи. 

Мэдээж мань хоёр гадаад эрийг тэнэг мангар, галзуу солиотой гэж бодно. 

Тэгсэн яг зөгнөснөөр нь болж Берлоиз маш хурдтай ирж яваа галт тэргэнд дайруулж үхнэ. Толгой нь тасраад хол шидэгдэнэ. Галт тэрэгний жолооч эмэгтэй хүн байна. 

Энэ болсон явдлыг харж зогссон найрагч Иван холдож одсон гадаад эрийн араас мөшинө. Тэгэх явцдаа хойд хоёр хөл дээрээ явдаг муур олж харна. Муур автобусанд сууна, бүр мөнгө гаргаж ирэн кондуктарт өгнө. 

Мөрдөж байснаа алдчихна, сэтгэл санаа нь тэрхэн үед галзуу солиотой мэт болж хамаг хувцсаа тайлаад Москва голын усанд орно. Гараад ирсэн чинь хувцас нь алга болчихсон байна. 

Тэнүүлч эр түүнд эрээн судалтай дотуур өмд, уранхай халхгар цамц, лаа, бурхны хөрөг, хайрцаг чүздэнү л үлдээсэн байна. Мань эр өнөөхийг нь өмсөн "Грибоедвын байшин"-д хүрч очно. 

Үзсэн харсанаа хэлэхэд тэр байшинд байсан хүмүүс түүнийг галзуурч хэмээн болон даавуугаар баглаж хүлээд "галзуугийн эмнэлэг"-т авчраад, галзуу солиотой юм яриад байхаар нь тариад унтуулчихдаг.  

Гэх мэт хачин жигтэй үйл явдлууд өрнөнө.   

За тэгээд чи би чинь орос хэлнээс хөндийрөөд хориод жил болсон тул энэ орос нэрнүүд чинь хэм ам сугалчих гээд үнэн төвөгтэй байна өө. Угаасаа ч орос хэлэнд нэг их гавиагүй л дээ, насан бага залуудаа. Хэ хэ.

Энэхүү номыг уншчихсан, орчуулсан гэх мэт хүмүүсийг биширнэм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿