Орчин нь их таалагдана өө. Гял цал, толийсон, гөлгөр энэ тэр бол биш ээ. Гол нь ойлгомжтой байдгийг нь таалдаг.
Ер нь ажиглаад байхад учиргүй гял цал орчин угтах нь ховор, гол нь ариун цэврээ сахиад, нүсэр биш төсөр байхыг эрмэлздэг шиг санагддаг.
Энд зогсоод хүлээнэ үү гэж бичээстэй байна. Тэгээд баруун зүүн гэж бичсэн гутлын ул бүхий тэмдэглэгээ. 00 орох, анги танхим орох, гадаа үүдэнд хүлээх зэрэгт хэвлэж гаргаад наасан байх нь олонтаа.
Яг үүн дээр гишгээд хүлээх хүн тун цөөн ч, энэ хэсгийн хавьд хүлээгээд зогсдог. Хүүхдүүд бол харин хөөрхөн жижиг хөлөөрөө яг л үүн дээр гишгэж харагддаг. Үе үе тэнцвэрээ алдаад догоноцох нь эгдүүтэй.
Анги танхимын өрөө нь ханзаараа биш хүүхэд ч нүдлээд уншихад амраар нь хирагана үсгээр бичих нь элбэг. Энэ хаалганы цаана заал бий. Гаднаасаа ч дотроосоо ч орох боломжтой.
Заал нь дотроо бяцхан хөөрхөн тайзтай. Удахгүй энэ тайзнаа урлагийн үзлэг нь болно. Ямар хөгжим дарж буйг нь харуулна аа.
00 гэж бичээстэй. Зулзага сургуульд ороогүй байж үсэглээд уншаад байгаа. Би хүчилж заагаагүй.
Энэ мэтчилэн орчин болон оройд уншиж өгдөг номноосоо нүдлээд явдаг юм байна.
Нэгдүгээр ангидаа ороод үсгээ нүдлэх гэж зүдрэхгүй, унших гэж зүдрэхгүй, ээж аав үр зулзагууд ч бага стрессдэг бололтой. Тэгээд ч энд ханз гэж нэг гайхал бий. Түүндээ нэлээд бухимдацгаана, будилцгаана, шантарцгаана, хичээцгээнэ.
Хүүхдээ багаас нь анхаараад орчинг нь бүрдүүлцгээе өө. Сургуульд ороход нь хэрэлдэж байхаар гэж хэлмээр санагдаад ам загатнаад байдаг юм. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿