Саяхан ажлын нэг өдөр цэцэрлэгт нь 6 настангуудын шүдний эрүүл ахуйн тухай сургалт болсон. Эцэг эхийг нь хамт оролцуулсан.
Дээд хоёр зулзагын үед ч байсан сургалт л даа. Ерөнхийдөө ямар арга хэмжээ болдгийг мэдэх ч, ээж нь очихгүй бол урвайчих байх гээд, чөлөө аваад л очсон.
Нүд нь гэрэлтээд, догь хүлээж авсан. Хэ хэ.
Эхлээд шүдний эмч эцэх эхчүүдэд сүүн шүд, том хүний шүдний тухай товч танилцуулсан. Тэр хооронд хүүхдүүд шүдээ улаан өнгийн эм шиг үрэл зажилж шүдээ улаан болгоод угаасан байсан.
Ингэж угаасны дараагаар ээж аавынхаа дэргэд очно. Сойз, толь, аяга, мөн энэ дээрх зурганд харагдаж байгаа сүүний савыг барьсаар ирсэн. Аяга нь шүдээ зайлах устай.
Ээж аавууд хүүхдйинхээ шүдийг хараад, дутуу угаасан хэсгийг нь угааж өгнө. Үе үе толиндоо харна.
Аан энэ хэсгийг ингэж дутуу угаадаг юм байна гэж мэдэж аваад цаашид орой унтахынх нь өмнө өөрийг нь угаасны дараа ээж аавууд угааж өгнө.
Сургалтын дараагаар нь хамтдаа өдрийн хоол идсэн. Тахианы элэг байсан. Нэг их дуртай биш ч хүүхдүүдийн хажууд идэлгүй байлтай биш гээд бүгдийг нь л амттай байна гэсээр идэж дууссан.
Поорц арай ихтэй. Сүүлд шөл, төмсний салат үлдсэн, нэмээрэй л гээд байсан.
Зулзагынх. Тахианы элгийг идчихэж байна лээ, жаахан ярвайсан л даа. Яаж зүгээр байхав.
Гэртээ ийм хоол хийвэл идэхгүй дээ. Шөл нэмсэн. Гэхдээ нэлээд сүүлд. Цаг нь тулчихаад байхад.
Бага сургуульд орохоороо их богино хугацаанд идэж дуусгадаг гэсэн. Тэрэнд бэлдэж, 15-20 минутанд идэж дуусгахаар сэрүүлэг тавьдаг гэсэн.
Чухам сайн хазаж ид гэдэг байж ийм богино хугацаанд ид гэж шахахаар яах болж байна вэ? гэж бодсон шиг. Хи хи.
Аяга, таваг нь хуванцар. Гэхдээ цаанаа стандарттай байдаг байх. Түүнээс хүүхэд асгана цутгана, унагана. Зулзага дүрмийн дагуу цайгаа асгаад амжсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿