2024年11月28日木曜日

Хээрийн цай

Зээ, алс хол байгаа би эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжээд л суух. Тэгэхэд та нар ийм бүтээгдэхүүн байдгийг ч мэдэхгүй л яваа даа, тийм үү? Хи хи. 

Саяхан эх орноос минь нэгэн зочин ажлаар ирээд. Би ганц хоёр өдөр уулзаад. 

Мэдээж ном захина. Хэ хэ. Ганц ном л байхад болно оо гээд байхад л өөр бэлэг авч ирдэг хүн байгаа юм. Зоолттой захиж авчруулдаг зүйл нь гоньд.

Ийм савалгаатай, "Хээрийн цай" гэдэг зүйлийг авчирч өгөөд. Ажилдаа авч ирээд өдрийнхөө цайны цагаар номоо уншингаа уув.

Жич: Энэ номыг би зун "краш" найзаасаа бэлгэнд авсан. Олдохгүй, ховор ном. Би шимтэн уншиж байгаа. Арай дуусаагүй. Дуусахаар нь бичнэ, эндээ.

Хээрийн цай дотроо ийм зүйлүүдтэй. Бүгдийг нь жижиг савлаад ууталсан, задлаад аягандаа хийгээд халуун буцалсан усаа хийж хутгаад л болно. 

Нэг авууштай нь модон халбагатай байлаа.

Буцалсан халуун ус хийгээд дээрээс нь харсан байдал. Жижигхэн хөөрхөн боорцог амттай байсан. Нэг их сүүтэй цай гэдэггүй ч хааяа нэг уухад дажгүй санагдсан. 

Боорцог хийж идмээр ч юм шиг. Гэснээс нэг сайхан борцтой банштай цай уух юмсан тийм ээ? Даанч энд борц авчирч чадахгүй болсон. Харихдаа л иддэг байх даа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿