2024年11月29日金曜日

Аяга угаагч зарна

Маш уйгагүй, бүр дадал болчихсон зүйлсийн минь нэг. "Аяга угаагч". 

Сүүлийн үед утаснууд нь их хөөрхөн алагласан, тод өнгө худалдаанд гарчихсан, урамтай. Авч буй хүмүүс минь ч, нэхэж буй би өөрөө ч "дурлана".

Гал тогооны ширээн дээр үргэлж ингээд байж байдаг. Хоолоо хуурах явцдаа ганц нэг гогцоо ч болтугай нэхэж амжуулна. Өдөрт дор хаяж гурван ширхэгийг нэхэх зорилттой. 

Нэхээд тавьчихсан байхад бэлэглэх хүн бол мундахгүй. Нэг өгөхдөө ихэвчлэн гурван ширхэгийг өгдөг юм.

Энэ монгол явуулах гээд бэлдэж буй байдал. Арван ширхэг болохоор нь л хайрцгандаа аваачиж хийдэг. Жижиг наадаг цаасан дээр тоог нь нэмж бичээд л. Нэг удаагийнхаараа хоёр зуун ширхэгийг явуулах санаатай учраас л тоолоод байгаа юм. Хэ хэ.

Хажуу талаас нь харж буй нь. Ингэж нэхээд тавьчихсаныгаа харах ч бас л урамтай шүү. 

Нэг хэсэг бөөрөнхий, дугуй хэлбэртэй нэхдэг байсан юм. Сүүлийн хэдэн жил ингэж дөрвөлжин хэлбэртэй нэхэж байна. 

Анх удаагаа авч буй хүмүүс бугуйндаа углаад байдаг. Ха ха. Тайлбарлаж амжилгүй өгчих үе гардаг юм. Дараа нь асуухаар нь хэлж өгнө.

Монгол явуулсныгаа яадаг вэ гэж үү? Ингэж уутлаад зарах гэж байгаа. Өмнөх удаа явуулсныгаа нэг барааны урамшуулалд хямдхан өгч байгаа. Яваандаа зах зээлийн ханшаар үнэлэнэ. 

Хэрэглэхийг хүсвэл "АРАМТ" гэдэг хутганы төрөлжсөн дэлгүүрээс хутга сонирхонгоо очиж сонирхоорой. Сансрын Имарт, Хан-Уулын Имарт гэсэн хоёр газарт дэлгүүр нь байдаг. 

Жич: Энэхүү арамт гэдэг үг нь "ИР, ИРТЭЙ, ИРТ ЗҮЙЛ" гэсэн утгатай монгол үг шүү. Эх хэлнийхээ үгсийн санг баяжуулан, ашиглацгаая, хэрэглэцгээе.

Найзуудын минь бизнес. Дэмжингээ бага сага нэмэлт орлоготой болчих санаатай. Намайгаа дэмжээрэй. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿