Би өөрөө дунд чихний үрэвсэл гэгч болоод өө. Хань ижил эзгүй, гэр ажил, цэцэрлэг, сургууль, дэлгүүр орж хүнс цуглуулах гэх мэт ажилтай дэгдэн туулай шиг гүйгээд, бишээ давхиад.
Дээрээс нь цахим хичээлд сууж, номын дуу сонсоод. Энэ ч уг нь гайгүй, хагас бүтэн гэсэн амралтын өдөр л дөө уг нь.
Гэхдээ сэтгэл санаа дагаад тэгдэг юм уу? Ганцаараа гүйгээд байхаар хүн чинь амархан ядардаг бололтой юм. Ядаж байхад нус их гоождогийг ч хэлэх үү? Түүнийгээ нийж байна гээд хүчлээд гээд л олон шалтгаанаас болж үүссэн байх.
Мэдээж хамгийн түгээмэл нь ханиад хүрэх, нус их гоожих.
Өрөөсөн чихэн дотор нэг тийм юм байгаад байгаа мэдрэмж. хамар битүүрэхээр хамранд нус байгаад байгаа хэрнээ нийхээр гарч ирдэггүй дээ, яг л тийм мэдрэмж.
Эхний хоёр өдөр тонгойхоор өвдөөд байсан. Би гурав дахь өдөр дээрээ эмнэлэгт үзүүлж эм бичүүлж авав. Хувь хувсгалын ажил ар араасаа ундраад дундардаггүй. Тэгээд л бодов. Ээж хүн өвдөж болдоггүй гэж. Уэдарсан ажлууд нь ихэвчлэн олон хоногийн өмнөөс төлөвлөгдсөн, ээж олролцоно гэж гар хөлөө зэрэг өргөсөн ажил тул тасалж болохгүй.
Эм ууж эхлээд ... дэх өдөр. Ингээд бодохоор овоо хэд хоночихлоо шүү.
Хамар бол сайхан онгойв. Нов ногоон нусыг сальфетка сальфеткагаар нь нийж хаяв. Харин гайхал чихэн доторх "нус" л хэвээрээ. Бишээ татардаггүй шүү. Дагаад сонсголын чадвар ч мууддаг юм байна. Хүмүүсийн зарим нэг хэлсэн ярьсан зүйл сонсогдохгүй байна лээ.
Мөн би өөрөө хэт их чанга яриад байх шиг санагдаад.Чих хатуу хүмүүс их чанга ярьдаг даа, яг л тэд шиг. Сонсголын бэрхшээлтэй, чих хатуу улсуудын зовлонг ойлгох шиг.
Эдгэхээрээ тэгээд мартчихна даа, энэ тархи...
Зулзагууд томроод, энэ өвчний тухай бараг мартсан байлаа. Дунд зулзага минь байсхийгээд тусна, долоо хоногт 2 удаа эмнэлэг ордог байдаа. Үзүүлэх гэж нэг очно, эдгэж буй явцыг нь харах гэж нэг очно.
Бага зулзага харьцангуй бага туссан. Тэр үед нь нярайн эмч нь өөрөө чихийг нь үзчихдэг байсан болохоор чих хамар хоолойн эмнэлэг ороогүй удсан байна лээ. Өөрчлөгдсөн зүйл ховор байсан ч төлбөрөө цахим АТМ-д төлдөг болсон байна.
Ковидоос болоод хүлээн авахын ажилчдын лангууд дээр хулдаасан хаалт хийж.
Хүн маш ихтэй байдаг нь хэвээрээ, би жижигхэн ном авч явсан тулдаа л хүлээх цагийг нь барсан. Номоо ч дууссан. Блогтоо ч биччихсэн.
Ингээд бичихээр их олон юм зэрэг амжуулаад ядраад байгаа юм болов уу? гэж бодож энэ тэр. Ээж тэндээс үглээд, наад номоо боль, амар, унт гэж. Үнэн л юм хэлээд байгаа юм хөөрхий минь.
Гэхдээ би 50+ номны зорилттой шүү дээ. Одоогоор дөнгөж 6 дахь дээрээ явж байна. Ингээд бодохоор ноён нуруу хугарах гээд байх юм. Хүмүүсийн уншсаныг харахаар хор шар хөдлөөд байх юм. Ха ха.
Ингээд нэг чих минь сонсохоо байчих вий гэж айж энэ тэр. Ямартаа ч эмээ цаг нараар нь үнэнчээр уух минь. Түүнээс эмнэлэг орох, эм уух дургүй хүний нэг.
За та бүхэн ч эрүүл мэндээ сайн анхаараад, хэт их ачаалалгүйгээр амьдраад явахыг хичээгээрэй.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿