Би ч сүүлийн хэдэн жил 2 сарын 14-нийг "Шармаанийн өдөр" гэж өөртөө нэрийддэг болсон.
Гадаад улсын нэгэн ламын хайрынхаа төлөө үхсэн өдөр. Үүнийг бид уламжлал болгож тэмдэглэдэг болж байгаагийнх өөрсдийнх болгож ингэж нэрлэж болохгүй гэж. Тийм үү?
Шармаань гэдэг чинь хайр сэтгэлдээ маш үнэнч байсан монголын сайхан бүсгүй хадан цохион дээрээс халин нисчихдэг эмэгтэй нэр байгаа юм. Шилийн сайн эрд дурлаж, түүндээ үнэнч байсан. Цэл залуугаараа хорвоог орхичихсон.
Ном уншдаг хүмүүс бол мэднэ дээ, энэ хүний тухай.
Энэ жил хань ижил эзгүй, баярын уур амьсгал ч үгүй байв. Бага зулзага учир мэдэхгүй жаахан юм болохоор ээжээсээ чёко нэхэж байсан. Ээж нь зөн совингоороо нэг жижигхэн чёко бэлдсэн байсан л даа.
Чих өвдөөд, лагшин муу байсан тул эмнэлэгт цаг авчихаад эгчид дүүгээ хооллоод, харж байгаарай гэж хэлээд гарахдаа өгсөн. Нүд нь гэрэлтээд л үлдсэн. Ингэхдээ үнэтэй чёко биш, дэлгүүрийн лангуунд өдөр бүр харагддагийг л авчихсан.
Боодол, цаастайг сонгохоор заримдаа амт нь таалагддаггүй юм, бага зулзагат. Эгч бол бүгдийг таална. Хэ хэ.
Өглөө ажилдаа ирсэн чинь харин том босс ийм тортой чёко бэлэглэсэн байсан. Нийт ажилчдынхаа дунд. Задлаад хуваах гэсэн чинь төрөл чёко байна аа. Гаргаж ирээд тоолсон чинь хүний тоогоор нэг байна шүү.Цалингаа буухаар өөрийгөө баярлуулж авдаг нь ногоон цаастай какао өндөртэй нь. Түүнийгээ л сонгосон. Зарим нэг ажлын бүсгүйчүүд гэрийнхэнтэйгээ хувааж иднэ гэж сонгож байсан.
Би аль болох эд нартаа амттан өгөхгүйг хичээнэ. Харин эд нар яаж ийгээд олоод идчихнэ. Ха ха. Угтаа өөр шигаа какао өндөртэйг идээсэй гэж хүсдэг. Жаахан томроод эрүүл мэндээ боддог болохоороо сахарын агууламж өндөртэйг авахаас татгалздаг болох байгаа?
Найднам. Тэр болтол би ч гандан буурахгүй үглэнэ. Хи хи.
За тэгээд та бүхэн ч гэсэн хостой нь яагаад, хосгүй нь бас яагаад баярласан уу? Нүүрномоор нэг тийм мэндчилгээ ч юм уу? Ерөөл ч юм уу юм яваад байсан даа. Цээжилсэнгүй ээ, ингээд л "юу яагаад, юу ясан уу?" гэдэг алдартай үгээр л бичье дээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿