Дээхэн нэг жижигхэн өртөөний хажууханд хуралд суусан юм. Буусан гарт тэрэгний өртөө их хөөрхөн. Жижигхэн сумынх л даа. Түүнийгээ дагаад хүн ч цөөхөн. Хүн цөөн, сумын өртөө гэхээр бидний төсөөлөлд хаягдсан мэт, эвдэрсэн, хуучирсан, харанхуй байдаг, байх ёстой мэт буудаг даа.
Үгүй юм байна шүү.
Хүн ам цөөтэй, байгалийн баялаг гэхээр зүйлгүй жижигхэн сум. Хүмүүсийн анхаарлыг татах, сумандаа жуулчид татах хамгийн гол салбар нь аялал жуулчлал. Аялалаар ирсэн хүмүүс юун түрүүнд галт тэрэгний өртөөгөөр дамжина аа даа.
Буунгуут нь л нүдийг нь, сэтгэлийг нь татах зүйл хэрэгтэй. Тэр бол харагдах байдал. Цэвэр цэмцгэр байдал...
Тэр цаана сандал дээрх олбогийг хараад байгаарай. Дээхэн нэг өртөөний сандал дээр нэхмэл олбог байсан юм. Энэ удаад даавуугаар хийсэн олбог байв.
Энэ цэцгийг бас хэд хэдэн өнгөөр нь тарьж ургуулаад, өртөөгөө чимсэн байв. Би өнгөрдөг жил ч очихдоо зургийг нь дарж байсан. Жилдээ нэг удаадаа энэ өртөөнд бууж, хуралд суудаг болохоор тэр бүртээ зургийг нь дарах жишээний. Хавар цагт гэлтгүй жилийн 4 улиралд л ямар нэгэн цэцгийг яаж ийгээд л ургуулаад, чимэглээд, хүмүүсийн мэлмийг баясгаад байдаг энэ япон хүмүүсийн, япон эмэгтэйчүүдийн хөдөлмөрч занг магтууштай.
0 件のコメント:
コメントを投稿