Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй
Тагтаанд шонхорын зориг байгаагүй
Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй
Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй...
Гэснээс энэ тагтаа чинь ёстой хачин дуугардаг юм билээ. Шүлэгт гардаг шиг нээрээ л алтан гургалдай шиг дуулдаггүй юм билээ шүү. Өглөөд хар үүрээр манай энд тагтаа "хүнгэнэлддэг".
Би эхэндээ мэддэггүй байсан. Сүүлд хань ижлээсээ асууж байж мэдэж авсан. Тэгээд л тагтааны тухай миний төсөөлөл, үнэлгээ нэлээд буусан даа.
Бас хэдэн жилийн өмнө гэр бүлд заавал байдаг нэг "празит" нөхдийг "Гандангий тагтаа" гэнэ ээ гэсэн томъёог олж уншчихаад ер нь л энэ тагтаа чинь онцгүй нөхөр байна гэж эргэлт буцалтгүй бодсон билээ. Ха ха.
Ёстой догь оршил биччих шиг боллоо шүү. Хи хи.
"Тагтаа паблишинг"-ийн гаргадаг "Тагтаа review" сэтгүүлийг бэлгэнд авсан юм. Бараг жилийн өмнө. Би авчирсан номнуудаа жилийн дараа унших нь их юм билээ. Хэ хэ.
Боломж гарахаар нь л авчихдаг болохоор. Тэгээд л хадгалчихна.
Цаг нь болохоор гаргаж ирээд уншаад явж байна даа. 5 секундын дүрмээр нүдэнд харагдвал шууд аваад, ил байлгаж байгаад, уншиж эхэлсэн.
Анзаарсан биз дээ? Ойрдоо овоо эрчимтэй уншаад байгааг минь. Өөрчлөлт, амжилт юм даа. Амжилт чинь өчүүхэн мэт санагдах олон зүйлсийн, өдөр тутам амжилттай даван туулдаг энгийн дадлын минь цуглуулга юм аа.
Үүнийг биччихээд аяга угаагчаа нэхнэ, бас нэгэн номоо эхлүүлнэ. Хоолоо хийнэ, маргаашдаа бэлдэнэ гээд л ажил ундарна аа гэж...
За тэгээд намайг унших гэсээр байтал сэдэв нь хуучраад, хүмүүс нь мартагдах шахаад л...
Цахим ертөнцөөр уншиж, эчнээ танил болсон хүмүүсийн бичсэнийг, огт таньж мэдэхгүй хүмүүсийн тухай ч олж уншив. Сэтгүүл учир олон хүний бичсэн, ярилцлага, танилцуулга, өгүүллэгийн орчуулга байсан. Сонирхолтой...
Мо Янь зохиолчийн "Идэш" өгүүллэг аяа бас сэтгэлийн мяндсан утсыг хөндсөн, эмзэг, эх хүний хүүхдээ гэсэн сэтгэлийн агууг харуулсан агуулгатай байлаа. Бодит түүх гэсэн шүү, ээ бурхан будда минь. Хятад орон бас л үгээгүй ядуу байсан байгаа юм.
Мөн сэтгүүл тул цаас нь гялгар юм аа. Уншихад гялбаад жаахан тиймхэн байсан л даа. Нуулгүй хэлэхэд.
Цаас голж шилдэг хүн нь байна өө. Шар өнгөөр тодруулахад бас тохиромжгүй юм билээ шүү. Би яахав мэддэг юмаар маруухан хүн чинь байнга л тодруулаад явчихдаг юм.
Гэсэн ч гоё өгөөжтэй, уншууртай сэтгүүл байлаа. Баярлалаа. Мөн тэр аян замын тэмдэглэлүүдийг илүү дэлгэрэнгүй уншмаар, Мо Янь зохиолчийн өгүүллэгээс ихийг уншмаар санагдсаныг нуух юун.
Мэлхий зохиолыг авч уншина аа. Авч ирээд өрчихсөн ч байгаа билүү? Хайя байз.
Золжаргал найруулагчийн харах өнцөг, үзэл бодол таалагдлаа. Илүү бодит үзэгдлийг, илүү бодит нийгмийг бодитоор нь, байгаагаар нь олон түмэнд түгээгээрэй гэж хүснэм.
За тэгээд Тагтаа паблишингийн гаргасан номнуудыг их уншина аа, хойшид ч.
Гэснээс тагтаа дуугарахыг юу гэж хэлдэг вэ? Мэдмээр байна уу? Толь бичигнээс харахад "гүгнэх" гэж байсан. Нутаг нутагт, хөгшчүүлийн хэлж ярих нь бас өөр өөр хэллэг байдаг шиг байна лээ шүү. Шинэ монгол үг мэдэж авав. Баярлалаа, гялайлаа.
Мөн тун догь сэтгүүл бэлэглэсэн номын клубын минь нэгэн аварга уншигч, гялалзсан бүсгүйд маш их баярлалаа. Харин бичгийн хэв нь үнэн гаргацгүй юм билээ шүү, чиний. Эмч болоогүй чинь яамай. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿