Орон нутгийн захиргаа нь залуусыг, хот газрын хүмүүсийг нутагт нь ирж сууршихыг уриалж, янз бүрийн л бодлого боловсруулдаг юм билээ. Жишээ нь их дээд сургуульд суралцахаар явах гэж буй залуустаа, эргэж нутагтаа ирж ажиллах гэрээтэйгээр төлбөрийг нь төлдөг, ажлын байраар хангах гэх мэт.
Шинээр орон гэр бариад шинээр ирж суурьших гэж байгаа бол хөнгөлөлт үзүүлдэг гэх мэт.
Хөдөөгийн бөглүү нэгэн газар ийм хөөрхөн "кафе" ажиллана. Өмнөх бичвэрт зураг оруулсан халуун рашаан бүхий Мисаса сум. Тэр хавийнхаа сүүний үйлдвэрээс сүүгээ татаж аваад сүү, сүүн бүтээгдэхүүн хийж зардаг. Худалдаж аваад явахаас гадна, дотор нь тухтайхан шиг сууж, сүрлэг ногоон мод ширтэнгээ зайрмаг идэж, тараг ууж болно. Өөр хэд хэдэн нэрийн бүтээгдэхүүн байсан. Сайн тогтоож аваагүй байна өө.
Мартах ч угаасаа сайн гэсэн дөө. Мартчихлаа гээд сэтгэлээр унахгүй байх...
Ингэж модон торхонд хийж өгсөн. Мэдээж энэ торхыг авч явахгүй л дээ. Тавиур болгож ашиглана. Өвөрмөц шийдэл байна уу. Ихэвчлэн л хавтгай тавиур ашигладаг даа, иймэрхүү үйлчилгээний газрууд.Хавтгай том тавиур чинь заримдаа бас хэцүү тийм ээ? Гулгаж мулгаад, асгаж цутгачих гээд. Энэ болохоор бага зэрэг асгарсан ч торхон дотроо болохоор үйлчлүүлэгчдийн хувцас хунарыг норгочихно гэж санаа зовох зүйл бага мэт санагдаад, өөрийн эрхгүй зураг дарсан.
Уншигч олон тодроос санаа оноо авбал авна биз дээ? Гэснээс яг ямар ажил төрөл хийдэг, ямар бизнес хийдэг хүмүүс уншдаг бол? Тоолуураа харахаар овоо л хүмүүс орж гараад байх шиг байдаг юм. Ингээд цонхоор байгалийн үзэсгэлэнг тольдонгоо ч идэж ууж болно. Бид тухтай сууж амжаагүй л дээ. Би "хүүеэ, би инстагийнхаа зургийг дармаар байна аа" гэж байж ганц нэг зурагтай хоцорсон. Хэ хэ.
Тэгээд ч би суугуул нутгаа сурталчлах үүрэгтэй нэг ёсны нөлөөлөгч, түгээгч нь. Таарсан хүндээ "нэр хүндтэй үүрэг оноосон" улс одоо яахав дээ.
Гэхдээ энэ мэтчилэн ганц нэг зургийг нь оруулаад л бичээд л явж байхад болох байх аа. Их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий. Энэ л зарчмаар блогоо олон жил хөтөлж байна дөө. Тийм ээ?
Завшааныг ашиглаад, байнгын уншигчдадаа баярлалаа. Үргэлж талархдаг шүү.
Рашаан байдаг сумын нэр Мисаса. "Мисаса онсэн" гээд хайхаар гараад ирнэ шүү. Одоо ч тэгээд хэлтэй устай бол амар болж дээ. Мэдмээр байгаа зүйлээ хурууныхаа өндгийг товчлуур дээр гүйлгээд л олоод мэдчихнэ, тийм ээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿