2025年9月20日土曜日

Хүүхдээ ойлгох ном

Хүүхдээ ойлгодоггүй үе гарна гарна. Заримдаа ч зулзагууд минь ээ, ээжийгээ ойлго гээд загнах үе ч бий. 

Нэг айлын хүүхдүүд байж тус тусдаа өөр өөр, бие даасан, өөрийн гэсэн бодолтой зан ааштай тул бас яг нэг л аргаар хүмүүжүүлнэ гэж байхгүй, тийм ээ? 

Хүүхэд хүмүүжүүлэх тухай гадны ном их уншдаг би энэ удаад монгол хүний бичсэн номыг уншихаар болсон. Би ч гэждээ, номын клубын гишүүдийн минь сонголт. 

Би ч ном сонгоход нь нэг их оролцдоггүй юм. Учир нь манайхан чинь бүгд аварга уншигч, ихэнх номыг уншчихсан, энэ сайн, энэ дажгүй, энэ сонирхолтой, энэ өгөөжтэй гэж мэддэг хүмүүс байдаг. Сонгосон сонголтууд нь надад лав таалагддаг. 

Цэдэвдамбын Оюунгэрэл. "Хүүхдээ ойлгох ном". 

Өмнөх үгт бичсэн "...хүүхдээ хүмүүжүүлэх гэхээсээ илүү ойлгох гэж хичээдэг ээж болохоор хүүхэд ойлгох талын мэдээлэл хавьгүй их орсон байгаа." гэсэн нь таалагдав. 

Ер нь энэ бүсгүйг би таалдаг. Харьцангуй зөв "нөлөөлөгч" гэж боддог. 

Улс төрд байхдаа мэдээж алдаа оноо байсан л биз? Харин ч дийлэнх гишүүдийг бодвол хаа очиж хулгай хийгээгүй байх гэж найддаг. 

Хоёр хүүхдийнх нь хүмүүжлийг хараад их "зөв ээж" гэж үнэлдэг. 

Энэ номоо уншихдаа сонин би араас уншаад өө. Арын хэдэн хуудсанд хүүхдүүдээсээ асуусан асуултууд байсан юм. Номоо эргүүлж тойруулж үзэхдээ түрүүлээд олж харчихаад, сонирхолтой санагдаад уншчихсан. 

Бэрийх нь нэрийг, хүргэнийх нь нэрийг мэдэж авав, хамгийн түрүүнд. Хэ хэ. Би ч угаасаа Идэр-Одыг "крашладаг" л даа. Залуусыг хэл устай болоод, дэлхийн мэдээллийг гадаад хэлээр олж аваад, дэлхийн залуустай хөл нийлүүлж алхаачээ гэж уриалдагт нь дуртай. 

Гэм нь би л өөрөө хальт мулт сурсан япон хэлэндээ ханаж цадчихаад байгаа болохоос. Нэг хэсэг англи хэлийг ёстой чиг сураад өгдөг баатар болсон байхгүй ээ, монголын хууль гурав хоног болчихсон. Яалтай...

Ер нь их сүрхий хүүхдүүд байна шүү, тэр хариултуудаас нь харахад. Мэдээж багаасаа гадаад дотоодод суралцаад, надаас илүү боломжтой байсан ч ерөнхий хандлага нь их зөв юм аа. 

Хүүхдүүдээ хөдөө аваачиж, амраадаг, хэсэг хугацаанд өвөөтэй нь хамт амьдруулсан зэрэг нь бас их сайнаар нөлөөлсөн юм байна. Би боддог юм, хөдөө очиж амардаг, ганц нэг жил хөдөө амьдарсан бол ч өдийд гэдэс мэдэс арилгаад сурчихсан, үнээ ямаа саагаад сурчихсан, энд аягүй л бол өрхийн фермер ажиллуулчихсан явж байх магадлал өндөр шүү гэж. Ха ха. 

Монгол хэл усны минь чадал чансаа ч арай дөмөг байх байсан болов уу? гэж боддогдоно. Үнэн голоосоо ингэж боддог шүү. 

Идэр-Одын хариултууд их час хийсэн, илэн далангүй байлаа. 10 жилд байхдаа хөөрхөн охидтой үерхдэг байсан гэж байна шүү. Мөн их уншдаг хүүхэд байж. 

Комеди нь сонсууштай, хараал ерөөл хэлдэггүй тийм ээ? Монгол залуусын таван үг хэлэхдээ заавал нэг хараал хавчуулдагт нь дургүй гэж юүхэв. Үүнийгээ засмаар санагддаг даа. Идэр-Одоос суралц та нар. Хи хи. 

За үргэлжлэлийг дараа бичье. Тэгээд ч уншиж дуусгаагүй байгаа юм аа. Энэ 9 дүгээр сард цөөхөн ном уншиж байна өө. Амралтын өдрүүдээр хувийн ажил ихтэй байсан гэж шалтаг тоочихоос дөө. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿