Ядаж байхад би төмсөнд дуртай гэж юүхэв. Яахав, орой бүр идэхгүй ч үе үе идмээр санагдаад худалдаж авна. Төмстэй хоол хийвэл, төмсийг нь түүж идчих гээд байдаг талтай. Хи хи.
Энд хэд хэдэн сортын төмс бий. Шаргал, цагаан, улаан гээд л. Мэддэггүй хүн чинь ингэж өнгөөр нь л ялгаж салгаж хэлье дээ. Хойд нутгийн Хоккайдо мужид тариалсан төмс амттай гэлцдэг.
Манайхан шиг "жалга дов" ярина аа энд ч. "Хоккайдогоос төмс ав" гэдэг хошигнол байдаг юм болов уу? Сураглана аа. Ха ха.
Энэ төмс шүү. Зүрхэн хэлбэртэй байсан нь хөөрхөн санагдаад зураг дарлаа. Жижигхэн төмс байсан. Яг төмстэй хоол хийх гээд арилгаад сууж байсан чинь гараад ирсэн. Хо хо. Хамгийн сүүлд арилгаж, гэрийнхээ бүх гишүүдэд сүрийг бадруулж үзүүлэв. Хөөрхөн хэлбэртэй төмс байна уу? гэж мэгээд Төв аймгийн зарим нэг хүмүүсийг инээлгэж чадах шиг болов.
Төмсөнд дуртай болохоороо л төмс авсан шүү дээ гэж маазрав. Хэ хэ.
Орой нь хол ойроос зочинтой байсан тул бид ойрд идээгүй төмсний хучмал хийж идэхээр болов. Охин ч хийж идье л дээ гээх гуйгаад байсныг ч хэлэх үү. Гэрийнхэн бүгд л дуртай юм билээ. Дээр нь бяслаг тарааж тавиад шардаг тул бага зулзага ч дуртай нь аргагүй идсэв.
Орой нь хол ойроос зочинтой байсан тул бид ойрд идээгүй төмсний хучмал хийж идэхээр болов. Охин ч хийж идье л дээ гээх гуйгаад байсныг ч хэлэх үү. Гэрийнхэн бүгд л дуртай юм билээ. Дээр нь бяслаг тарааж тавиад шардаг тул бага зулзага ч дуртай нь аргагүй идсэв.
Мөн төмсийг нь няцалж өгсөн нь зулзага. Тусад орж л байна.
Материал илүү гарсан байсан тул маргааш нь ч бид төмсний хучмал хийж идэв.
Би оюутан байхдаа хааяа төмсний хучмал авч иддэг байлаа. Байнга биш л дээ. Учир нь мөнгөөр дулимаг хүн шүү дээ, тухайн үед. Одоо бол мөнгөтэй мөнгөтэй. Ямартай ч төмсний хучмал аваад идчих мөнгөтэй болсон шүү.
Ойрын хугацаанд ганц нэг япон найзууддаа хийж өгөх ажилтай болсон. Бууз, хуушуур хийгээд өгчихсөн. Төмсний хучмал хийж өгөөгүй юм байна гэж ярилцаад, дараа завтай болохоороо урьж дайлахаар ярилцаад л байна.
Гэснээс залуус минь хоол хийгээд сурчихад илүүдэхгүй шүү. Эгч шиг ээ ингээд гадаад дотоодын найзуудаа дайлж цайлах шаардлага, тохиолдол нэг бус удаа гарна шүү, хүний амьдралд.
Над шиг хийж чаддаг аятайхан хоолны төрлөөр маруухан байж болохгүй шүү. Тийм үү?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿