Аялалынхаа нэг өдөр бидний хэдэн найзууд голын хажууд очиж мах шарж идээд. Асараа бариад, жижигхэн майхнаа зоочихоод, эрчүүд нь мах шараад, гэргийнүүд нь буу халангаа ганц нэг ногоо хэрчиж туслаад.
Ихэнхдээ хажууд нь буу халцгаагаад, үе үе дуг хийгээд. Ёстой нэг сайхан, тааваараа байсан. Агаарын теннис тоглож, жаал хөлсөө гаргав. Маргааш нь бие бага зэрэг хөндүүр болсон байсан. Ойр ойрхон тоглож байвал, жин минь хасагдах байхдаа гэж мөрөөдөв. Хэ хэ.
Гэснээс би нь их томоотой ууж иддэг болсон шүү дээ. Ха ха. Энэ зурган дээр харагдаж буй дарсыг хамт ажилладаг тайвань хүүхэн бэлэглэсэн юм. Личи жимсний дарс. Дажгүй амттай юм билээ.Мөн хажууд нь харагдаж буй аялалын зориулалттай аяга нь тайвань. Зун энд айлчилж ирсэн тайваньчууд бэлэглэсэн гэсэн. Ажил дээр нэлээд олон тоотой байсан. Хүссэн хүнд нь өгөөд байхаар нь шуналтаад авчихсан. Хэ хэ.
Гэрт байдаг төмөр аяганууд маань сэнжгүй юм л даа. Аялалын зориулалттай гэхээсээ илүүтэйгээр шар айраг уух зориулалттай юм л даа, гэрт байдаг хэд маань. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь хоёр гар хөлөө зэрэг өргөх нь шахуу л юм болж байж авсан.
Хээр, хөдөө гадаатай хүн нь байна аа гэж ирээд л. Хэ хэ. Тэгээд энэ аягандаа дарсаа ч уув, халуун борголоо ч уулаа шүү дээ. Агаарт цохиулаад, гэдэс цатгалан хүн чинь яасан байх нь уу? Нойр л хүрээд байсан шүү. Хи хи.
Тэгээд ч сэрүү ороод сайхан байна өө. Голын хажууд боргио сонсогдоод л тархи минь, нүд минь сайхан амарсан.
Ойрд ямар нэгэн төрлийн дарс уугаагүй, найзуудтайгаа уусан "жин" амттай бөгөөд таатай гэгч нь орж байдаг шүү. Хо хо. Ойрхо ууж идэх арга хэмжээ байхгүй, жаахан онцгүй юу даа. Ккк.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿