Бас л 6 сард адал явдалтайгаар очоод, нисээд буцаад ирсэн. Энэ удаад хүн тосох гэж л очсон. Ирэх жил чадвал бас хүн тосоод, эсвэл өөрөө томилолтоор явах гээд энэ газарт дахин ирэх юм шүү.
Ирэх оныхоо дэвтэрт бичиж тэмдэглэнэ ээ. Эх орондоо очоод ирэх, нисэх орж хүн тосох гэж томоос том бичнэ ээ. Бичсэн зүйл биелдэг гэж уншсан...
Хаанаас хүн тоссон нь ойлгомжтой. Танил үг харагдах ч цаанаа л нэг сайхан шүү. Олон жилийн өмнөхийг бодвол нэг их хоцроод байхгүй болсон, хүмүүс нь ч нааш цааш явж сурсан, ачаа бараа нь ч саатаад, шалгагдаад байх нь ховор болсон зэрэг нь том амжилт.Нүүр улайлгаад байх нь эрс багассан. Аэро Монголиа-г бодвол. Хэдэн жилийн өмнө бүтэн нэг өдрөөр шахуу хоцроод, дэмбэрэлтсэн. Хохироод л дууссан.
Хоцрохгүй бол ажил алба ч харьцангуй цагийн хуваарийн дагуу явагддаг болсон.
Япончууд яс тас бэлддэг болохоор төөрөөд, будлиад байхгүй амар. Яг хаана бууж суух, хүнээ хүлээж байх хоорондоо буцаад явах зогсоол, суудлаа судлаад урьдчилаад очоод нягталчихна.
Автобусныхаа билетийг худалдаад авчихна. Ер нь бэлтгэл ажлыг маш сайтар хангана. Заримдаа ч залхмаар, гэхдээ бас суралцмаар зан чанарых нь нэг. Олон жил болж буй би ч үе үе монгол зангаа гаргачих гээд байдаг шүү, нөхөр минь. Царгалдаж болохгүй шүү гэж өөртөө санууланхан явлаа. Хичээнэ ээ.
Энд нэг өдрийнхөө өдрийн хоолоо идсэн. Хятадын зарим нэг нислэг цуцлагдаад тэгсэн үү? Хөл хөдөлгөөн зуныг бодвол багатай юм шиг л санагдсан. Ачаагаа өгөөд, суудлаа бичүүлэх гээд очсон аль хэзээний урт дараалал үүссэн байв. Ачаа ихтэй улс, том том ханхар залуус, хүүхнүүд. Жижиг хүмүүс дунд байхаар чинь том ханхар залуус, хүүхнүүд харахаар өөрийн эрхгүй л бахархах ч шиг болж байна лээ. Би өөрөө хажууд нь жижигхэн, гуалиг харагдах болохоор тэр шүү дээ. Ха ха.
Жижигхэн, чөрийсөн хүмүүсийн дунд би том харагдаад байна, бүхий л талаараа. Хэ хэ.
За ямартай ч хот хүрээ орж, сэтгэлээ нэг сайхан сэргээчихээд ирсэн. Жаахан л ядарсан. О.зулзага "ээж та гадуур ажилтай явж байхдаа хөгжилтэй, жаргалтай харагддаг" гэсэн. Үе үе ингээд гадуур явж байх юм шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿