Гэснээс амиа хорлох тухай бодож үзсэн үү? Би бодож үзээгүй ээ, айгаад. Хэ хэ. Мэдээж "үхчихбэл яах бол?" гэж бодож үзсэн. Ижий аавыгаа өрөвдөөд, аль болох үхлийн тухай бодохгүйг хичээдэг болсон.
""Би эгэл нэгэн" гээд байгаа тань үнэн хэрэгтээ биеэ хамгаалах гэсэн оролдлого ч байж магад. Өөрийгөө хүнээс дор биш гэж хэлж байгаа хэлбэр гэх юм уу."
"Сэтгэл хөдлөл гарч байх учиртай, сөрөг сэтгэл хөдлөлөө дарсаар байх юм бол яваандаа эерэг сэтгэл хөдлөлөө ч гаргаж чадахаа больчихдог."
"Өөртөө илүү төвлөр. Юунд чинхүү дуртайгаа, өөрийнхөө талаар юу гэж боддогоо, өрөөлийн нүдэнд ямаршуу харагддагаа бичээд үз. Бас хүмүүсийн хүлээлтэд нийцүүлэх гэж хийдэг зүйлсээ ч жагсаавал сайн."
"Бусдын юу гэж бодохыг ингэж их анхаарахын оронд өөрийнхөө үг, үйлдэлд эзэн нь бай."
"Үнэндээ бол өөрөөс минь өөр намайг дорд үзээд байгаа хүн алга."
"Айдсыг хав дарах тусамулам томордог. Тиймээс ганцаар шаналахын оронд бусадтай хуваалцчих нь дээр."
"Асуудлын гол нь таныг хүн хайрласан, эс хайрласанд биш, хайрыг та хэрхэн хүлээж авдагт байгаа юм."
"Сөрөг мэдрэмждээ хэт автахаар сэтгэхүй дагаад сөрөг болчихдог."
"Асуудлаа шийдэх гэсэн оролдлого бүрийг минь үймүүлэн мохоогч нь өөрийгөө үнэлэх үнэлэмж байж ирсэн билээ. Биеэ хайрлаж сураагүйн минь л буруу.
"Гундуу явахад хэн нэгэн "Өөдрөг бай" гэвэл хүзүүг нь мушгичихмаар санагдана гээч. Үүний оронд гараас минь атгаад, гуниглавал хамт гуниглаж, уурлавал хамт уурлаж, адилхан зовлон туулсан бол түүнийгээ хуваалцаж, удахгүй ард нь гарна аа гээд аргадахад л болно шүү дээ. ийм л сэтгэл, ойлголцол, тайтгарал харилцааг илүү утга учиртай болгодог."
"Ном надаас хэзээ ч залхахгүй. Ухаан сийлэхэд минь тусалж, эдгэртэл минь чимээгүйхэн хүлээнэ. Номын нэг сайхан нь энэ."
Сүүлийн жилүүдэд уншсан номнууд, сонссон подкастуудын нэлээдгүй хувийг "балиар өөдрөг бай, бууж өгч болохгүй" гэх мэт агуулга бүхий л эзэлсээр ирсэн. Тэдгээрийг унших, сонсох бүртээ заримдаа ч өөрийгөө буруутгаж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө голдог шүү. Та бүхэнд бас иймэрхүү зүйл тохиолддог л биз дээ.
Үүний дараахан бас нэг "хичээгээрэй, өөдрөг байгаарай, үзүүлээд өгөөрэй, чи чадна" гэх агуулгатай ном уншчихсан байдаг. Хо хо.
Бусдын хэлэх үгс, бодох бодол, үнэлэлт зэрэгт хэт их анхаарах хэрэггүй дээ гэж ярьж буй ч, өөрийн эрхгүй л амьтан хүн муу хэлнэ" гэж бодоод, гэж хэлээд л явж байдаг тийм ээ. Үүнийгээ болох хэрэгтэй юм байн өө, би болон бид.
Мөн "гомдолломоор байвал гомдоллох, хэцүү байвал хэцүү байгаагаа хэлэх, асуудал, бэрхшээл байвал түүнийгээ бусдад, ойр тойрныхондоо хэлж байх хэрэгтэй юм байна. Төгс "би"-г бүтээх гэж, хэт төгс рүү тэмүүлэх гэж оролдохгүй байх нь чухал юм байна шүү.
Жишээ нь төгс ээж, төгс охин, төгс эхнэр, төгс бүсгүй, төгс найз, төгс ажилтан болчих гэж үзэж тардаг үе байдаг даа.
Бүгдээрээ заримдаа зүгээр л байгаагаараа орших хэрэгтэй юм байна шүү. Өөрийнхөө алдаа оноог хүлээн зөвшөөрцгөөе өө...
Сэтгэл гутрал гэдэг шиг хүсмээр зүйл биш юм байна, үнэхээрийн хүнд өвчин юм байна. Өдөр хоногийг амьд даван туулах нь үнэхээрийн байдаг аж, амьдын там гэдэг нь болдог шиг...
Амьд байгаа минь л том амжилт юм дөө...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿