Цагаан сар, Шармаанийн өдөр гээд л та бүхэн их л идсэн биз дээ? Ер нь 2 дугаар сар ч их иддэг сар байсан, багад. Буузныхаа хатсан гурилыг хаяна, махыг нь иднэ. ууцны мах, хатсан ул боов гээд л.
Багад авга ах эгч нар гоё тостой боов өгдөг байсан. Багадаа жаахан голонгуй авдаг байснаа санадаг юм. Одоо бол их л дуртай, хоёр гардан авмаар байна өө. Хөөрхий авга ах минь бурхны оронд заларсан.
Одоо бусад авга нар минь дээр нь зузаан тос тавьчихсан хувь гэж боов өгдөг эсэхийг мэдэхгүй байна аа. Олон жил цагаан сараар эх орондоо очсонгүй шүү дээ би.
Хэн авчирч өгөөд би ингэж ганц ширхэг хувь хүртсэнээ санадаггүй ээ. Бодвол ажлынхан л ийш тийшээ явахдаа авчирсан байх. Ажил дээр үе үе олон улсын сонин сонин амттан байна. Зарим нь дажгүй, зарим нь жаахан амт муутай. Голомтгой тийм ээ?
Насан баярын минь бялуу. Бялууны үнэ тэнгэрт хадаад л, би ч бараг авч идэхгүй байсан ч болохоор. Даанч зулзагуудын нүд бүлтэгнээд байх юм. Бүлтэгнэх ч гэж дээ, шулуухан л хэлчихэж байна. Бялуугүй баяр гэж юу байсан юм? Би ч иймийг идмээр байна, би ч тиймийг нь идмээр байна гээд л. Одооны хүүхдүүд шулуухан, шудрагахан болжээ. Ха ха.
3 дугаар сард тэгээд хэд хэдэн бялуу иднэ. Эхнээсээ бүр захиалаад хэлчихсэн. Ганц нэг нь миний төрсөн өдрийн бялуунаас яагаад та нар идэх ёстой юм бэ? Зүгээр л мөнгийг нь өгчих гэж хэлж үзэж байна. Юу билээ гэж бодсоноо, "за үе нь өөр шүү, тэвчээрэй ээж минь" гэж өөртөө хэлж энэ тэр. Ха ха.
Миний баярын бэлэгнээс болохоор өөрсдөө идмээр байгаагаа авч идчихээд бас л хэлж чадаж байгаа юм шүү. Бүх зүйлээ хувааж хүртэж сурсан "үлэг гүрвэл"-ийн үеийн ээж аавын нүд орой дээр гарах жишээтэй.
Та нарын зулзагууд хэр байна даа? Хүүхэд томрох ч лүд юм даа.
Амттаны тухай бичиж байснаа хүүхэд хүмүүжил рүү халиад л тийм ээ? Жавхлан юм даа. Гэснээс Жавхлан Баясгалан хоёрын амьдрал бас л баян юм аа. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿