2026年3月1日日曜日

Тренди бүсгүй

2 сард уншсан ном. Энэ сард би эрүүл мэндийн шаардлагаар цөөн ном унших байх гэж таамаглаж байсан чинь бусад саруудад уншдаг тооны ном уншсан байна. 3 дахь ном. Хажуугаар нь япон уншчихсан. Нийтдээ 4 ном. Маш том амжилт. 

Догь биз? Энэ маягаараа уншвал оны сүүлд 50 ном уншчихсан байж мэдэх л юм. Ямарав дээ? Энэхүү номд ч мөн адил ном уншихын ач тусыг онцолж бичсэн байна билээ. 

Өмнөх номны агуулгыг үгүйсгэсэн агуулга бүхий ч уншихад таатай байлаа. Бяцхан зөвлөгөө өгөхөд охидтой ээжүүд өсвөн насны охинтой бол уншуулахад дажгүй санагдсан шүү. Охин чинь ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө олох, амжилттай суралцах, амжилттай ажиллахад тодорхой хэмжээгээр сэдэл өгөх агуулгатай юм билээ...

Табигатын Гүлдаурен хэмээх бүсгүйн "Тренди бүсгүй" гэдэг ном. 

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах эрхэмсэг бүсгүй "надад" зориулсан ном. Хи хи. 

Яг хөл нийлүүлж алхаж байна уу? гэж өөрөөсөө асуусан чинь "үгүй" гэдэг хариулт ирэв. 

Яахав, гэр бүлтэй, ажилтай, орох оронтой, цалингаас өөр орлого гэх зүйлгүй, жирийн л нэг дундаж? бүсгүй нь байна өө. 

Яахав, хааяадаа цалингаас гадуур ганц нэг орлого олдог л доо. Халтуур хийдэг. Ха ха. Ирээдүйд олох байгаа гэж мөрөөдөөстэй бас болоогүй ээ. Мөрөөдөхөд мөнгө төл гэсэн байсан шүү, энэ номд. 

За тэгээд наадаг цаасаа бараг хуудас болгонд л наав. Шар өнгөөр тодруулав. Би нь иймэрхүү агуулгатай номд бас ч гэж дургүй биш шиг байна лээ. Яг өнөө маргаашдаа хэрэгжүүлэхгүй ч, алсдаа хэрэгжүүлнэ гэж боддог шиг байгаа юм. Угтаа уншсаныхаа маргаашнаас ч юм уу хэрэгжүүлээд эхэлбэл ч ёстой нэг "тасарчих" гээд байна тийм ээ? Хо хо.

Энэ зохиогч бүсгүй их сүрхий бүсгүй байна өө. Ёстой нэг хэн нэгний "ментор" баймаар. Амьдралын көүч гэсэн шүү нээрээ. Цахим хуудсаараа олон олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болдог, хичээл заадаг, зөвлөгөө өгдөг юм байна. 

Би сая л олж мэдлээ. Бахархаж байна аа. Соёлч боловсноор бусдад нөлөөлж буй чадварлаг бүсгүйд баярлалаа. Бусдад нөлөөлөгч байна гээд хэтэрхий бүдүүлэг, хэтэрхий ёс бус аашилдаг хэдэн бүсгүй бий дээ, манайд. Зоригтой, шударга хэлж буй гэж өмөөрөх хүн бий ч, зоригтой байна гээд бүдүүлэг байхыг, шударга байна гээд ёс зүйгүй байхыг хэлэхгүй байх өө. 

За дараагийн бичлэгт өөрт таалагдсан болон, бусдад хэрэг болохуйц ганц нэг зүйлсээс нь бичиж тэмдэглэнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿